Шууд Chart

Э.Бат-Үүл: Би зохисгүй үйлдэл гаргасан монгол иргэдийнхээ өмнөөс уучлал хүсье

2015-04-02 13:41:11

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн өдрүүдэд фэйсбүүк, цахим сайтуудаар Бурхан Халдун ууланд  жуулчилж явсан Өвөрмонгол иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэгтэй холбогдуулан өнөөдөр Өвөрмонгол иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ үйлдэл үнэхээр зохисгүй, бүдүүлэг явдал болсон байна. Манай улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт “Хүний эрх эрх чөлөө” гэсэн заалт бий. Бид ийм иргэдийнхээ өмнөөс ичиж байна. Би тэр иргэдийнхээ өмнөөс та бүгдээс уучлал хүсье. Бид дэлхийн таван тивийн хүмүүсийг жилийн дөрвөн  улиралд хүрэлцэн ирэхийг урьж байгаа. Улаанбаатар бол найрсаг хот. Зарим хүний гаргасан энэ зүй бус үйлдэл нь манайд ирэх жуулчид тэр дундаа жуулчдын олонхийг эзэлдэг өмнөд хөршийн иргэдийг буцаах вий гэхээс болгоомжилж байна” гэв.

Харин Монгол дахь Өвөрмонголчуудын холбооны тэргүүн Л.Баатар “Харамсалтай байна. Энэ үйл явдлын дараа биднээс юу болсон талаар асууж, цахим сүлжээ, хэрэглээний We chat-аар асуудал хөндөн ярилцаж байна. Тухайн үйлдлийн хохирогч мөн гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа. Өнөөдөр Монголыг дэлхий мэддэг болсон. Манай Өвөрмонголчууд хөрөнгө оруулахаас гадна Их Эзэн Чингис хааны нутагт ирэхийг хүсч Монгол Улсыг зорих болсон. Гэвч саяхан болсон явдал сөргөөр нөлөөлж байна. Ордост байдаг Чингисийн онгоны цогцолборыг үзэхээр олон мянган жуулчин ирдэг. Үүнтэй адилхан Бурхан Халдун ууланд мөргөх жуулчид ирэхэд хүний шүтэх, хүндэтгэх эрхэд халдаж болохгүй гэж бид үзэж байгаа” гэлээ. Нийслэлийн Засаг даргын албан ёсны уучлал гуйсныг өвөрмонголчуудад төдийгүй хөрөнгө оруулагч нарт уламжилна гэдгээ илэрхийллээ.

Мөн нийслэлийн Засаг дарга Өвөрмонгол иргэдтэй холбоотой хууль бус, бусармаг үйлдэл гарсан тохиолдолд бидэнд мэдэгдэж байхыг хүссэн бөгөөд цаашид ийм үйлдэл гаргуулахгүйн тулд ажиллана гэдгээ мэдэгдлээ.


 


Э.Бат-Үүл: Би зохисгүй үйлдэл гаргасан монгол иргэдийнхээ өмнөөс уучлал хүсье  
Үзсэн: 1127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
104.32.163.xxx [104.32.163.xxx] 2015-04-03 14:06
Mongoliin No 1 gitarchin Uujgii. Ard tumnii bagsh Argo shig uuriiguu No1 gitachin geed tsollochihno. Hezee haana ch tiim tsol baihgui. Hen ch teriig shalgauulaagui. Iim Malnuud Mongoloos zailval taarna. Huurhii ter uvurlugch zaluu hadag bariad murguh gej yavsan yum baina lee.
104.32.163.xxx [104.32.163.xxx] 2015-04-03 14:06
Mongoliin No 1 gitarchin Uujgii. Ard tumnii bagsh Argo shig uuriiguu No1 gitachin geed tsollochihno. Hezee haana ch tiim tsol baihgui. Hen ch teriig shalgauulaagui. Iim Malnuud Mongoloos zailval taarna. Huurhii ter uvurlugch zaluu hadag bariad murguh gej yavsan yum baina lee.
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2015-04-02 14:14
Өөжгий ч билүү банзчин нөхөр соёлгүй үйлдээс болж дэлхий нийтэд шившиг болж бгаа юм..Одоо эрээн ороход л хангалттай .Монгодлчуудыг Хятад ,өвөр монголчууд шоглоод эхлэнэ дээ.Тэр ӨӨЖГИЙ банзчин яах бол .....
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-04-02 13:53
Хөдүү тэнэг дангаануудаас болж ингэж олон улсын өмнө шившиг болох гэж.Үүл даргын зөв.

Бидэнтэй нэгдээрэй