Шууд Chart

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг маргааш хэлэлцэнэ

2015-04-02 15:40:15

НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан гуравдугаар сарын 27-ны өдөр болж  Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс тав хоног завсарлага авсан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл хойшлуулсан. Үүний дагуу НИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болж тус дүүргүүдэд хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах  шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн  иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Багануур дүүрэгт нэгдүгээр сарын 22, 23,  Налайх дүүрэгт нэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь, Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь хот байгуулахыг дэмжсэн.


Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг маргааш хэлэлцэнэ  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй