
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
- Улаанбаатар цэвэр агаар төсөл болон Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын төлвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн тухай мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал өглөө. Тус мэдээлэлтэй холбогдуулан төслийн тайланг хүлээн авах, цаашид үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ.
- Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам, Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг сайжруулсан багшийг шалгаруулах аргачлал, Тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах уралдааны болзлыг шинэчиллээ. Уралдааны болзолд сургууль, цэцэрлэгт суралцах орчинг сайжруулж, тохижилтын ажлыг дүгнэх хувийг нэмэгдүүлж өөрчлөлт орууллаа.
- Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, эмчлэн сэргийлэх талаар нийслэлээс арга хэмжээ авахаар боллоо. Нийслэлийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг ариутгах, халдваргүйжүүлэлтийг сайжруулах зорилгоор 18,2 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.