Шууд Chart

Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ

2015-04-08 14:03:26

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламж /
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  төвийн балансад бүртгэлтэй нэгдүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээ /
  • Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Засаг захиргааны зургаадугаар байрны барилга, инженерийн шугам, сүлжээ, эд хөрөнгө/
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Хан-Уул дүүргийн Цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилга /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан гүний худгууд /
  • Концесс олгох гэрээнд өөрчлөлт оруулах тухай / Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах 640 хүүхдийн сургууль барих төслийг хэрэгжүүлэх “Магнус капитал” ХХК-ийн гэрээ /
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 116, 136 дугаар тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөн томилох тухай
  • Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай
  • Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай
  • Алдарт эхийн одонг тодорхойлох тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
  • Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Нийслэлийн дагуул хотуудын Захирагчийн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй