
Нийслэийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөр”-ийн төслийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр хамгаалал, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа.
Тус хөтөлбөр нь Гэр оронгүй тэнэмэл амьдралаар амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээнд хамруулан амьдралын чанарыг нь сайжруулах, иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх юм. 2010 онд явагдсан Хүн ам, орон сууцны тооллогоор 1016 иргэн гэр оронгүй тэнэмэл байдлаар амьдарч байгаа тоо гарсан бол 2014 онд нийслэлийн Нийгмийн халамж Үйлчилгээний газраас явуулсан судалгаагаар 2789 иргэн тоологдсон нь дөрвөн жилийн хугацаанд шинээр 1773 иргэн орон гэргүй тэнэмэл амьдралд шилжжээ.
Нийслэлийн Нийгмийн Халамж Үйлчилгээний газраас өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-наас долоодугаар сарын 23-ны өдрүүдэд 2789 гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлсэн байна. Эдгээр иргэдийн 77.8 хувь нь эрэгтэй, 22.1 эмэгтэйчүүд байгаагаас 3.8 хувь нь 0-17 насны хүүхэд, 82.7 хувь нь хөдөлмөрийн насны иргэн, 6.5 хувийг ахмад настан тус тус эзэлж байгаа юм.
Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлнэ | ||
Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.