Шууд Chart

Баянгол дүүргийн нэгдүгээр амбулаторийн барилгыг актална

2015-04-10 16:03:42

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо.  Хуралдаанд Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.

1960 онд ашиглалтад орсон нийт 29 сая 388 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламжийг нийслэлийн бүртгэлээс хасав.  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 600 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий нэгдүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээг акталлаа. Тус барилга нь 1954 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүйг тогтоожээ. Уг газар Баянгол дүүрэгт баригдах 100 хүүхдийн эмнэлэг, ахмадын сувилалын барилгыг барихаар төлөвлөсөн байна. Сүхбаатар дүүргийн зкургаадугаар хороонд байрлах нийт 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий Засаг захиргааны зургаадугаар байрны барилга, инженерийн шугам сүлжээ, эд хөрөнгийг актлах шийдвэр гаргалаа.

Мөн 2012 онд ашиглалтад орсон 1 тэрбум 265 сая төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай хоёр давхар барилгыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эзэмшилд олгов. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан нийт 400 сая 703 мянган төгрөгийн үнэ бүхий 12 гүний худгийг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын эзэмшилд олгож, нийслэлийн өмчид бүртгэн авлаа.


Баянгол дүүргийн нэгдүгээр амбулаторийн барилгыг актална  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй