Шууд Chart

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоов

2015-04-10 16:08:43

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар "Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаар батлах тухай" асуудлыг хэлэлцлээ. Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгаж эхэлсэн.  

Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг  63  байхаар тогтоолоо.


Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоов  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй