
Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай асуудыг хэлэлцэн баталлаа.
НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 37 шашны байгууллагыг Нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгалаа. Шалгалтаар үйл ажиллагааны зөрчилтэй байсан “Монголын Рисшо Косей Кай” буддын нийгэмлэг, “Долоо дахь өдрийн Адвентист” христийн сүм, “Ариун гэр бүл”, католик сүм, “Имманүел” христийн цуглаан гэсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгахыг татгалзсан. Дээрх 37 байгууллагаас 33 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг 2016 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгалаа.
Шашны байгууллагуудын хугацааг сунгалаа | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.