
“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас эхэллээ. Уг уралдааны шалгаруулалтын нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, холбогдох албаны хүмүүс оролцов.
“Монгол цэргийн жавхаа” уралдаанд 2013 онд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах 25 анги, байгууллага оролцож, тэргүүний жагсаалч ангийг шалгаруулж байсан бол өнгөрсөн онд 27 анги оролцож, тэргүүний тохижилттой байгууллагыг шалгаруулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус уралдаанд энэ жил нийт 30 анги оролцож байгаа бөгөөд цэргийн албан хаагчдын бие бялдарын хөгжлийг түлхүү харгалзан дүгнэх юм. Тус уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдаж шилдэг 9 ангийг шалгаруулах бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Их эзэн Чингисийн талбайд тавдугаар сарын 23-ны өдөр шалгаруулалтын дүнг гаргаж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.
Жилээс жил өргөжин тэлж байгаа уг уралдаан нь иргэн цэргийн-харилцааг бэхжүүлэх, анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдарын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлэх, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах зорилготой юм.
“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт эхэллээ | ||
Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.