
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Мишээл Групп” ХХК хамтран “Монголын өдрүүд - 2015” үзэсгэлэн худалдааг энэ сарын 23-наас 25-ны хооронд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн худалдаа нь Орос, Монголын худалдааг өргөжүүлэх үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлах боломжийг бий болгох зорилготой.
Монголын кино өдрүүд, Урлагын тоглолт, Үзэсгэлэн худалдаа гэсэн үндсэн 3 хэсэгт үйл ажиллагаа болох бөгөөд үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч ноос ноолуур, арьс шир, гар урлал болон алт, мөнгөн эдлэл урлалын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдааг хэвлэмэл каталоги зурагт самбар хийж түгээх, үзэсгэлэнгийн стэндэнд бараа бүтээгдэхүүнээ байршуулах замаар сурталчилна.
“Монголын өдрүүд - 2015” үзэсгэлэн Улаан-Үд хотод болно | ||
Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.