Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг танилцууллаа

2015-04-22 13:32:11

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна.
 
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан мэргэжилтнүүдэд дээрх хуулийн төслийг танилцуулж, харилцан санал солилцох хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр  хуулийн төслийн багийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, Удирдлагын академийн дэд профессор Д.Сүнжид хуулийн төслийг танилцуулж, төлөөлөгчдийн саналыг сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг танилцууллаа  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй