
Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/331 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны энэ оны VII дугаар тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн VII дугаар хорооны нутаг дэвсгэр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орчмын гэр хорооллын 11,4 га талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төслийн жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл, арга хэмжээнд шаардлагатай 142 сая 735 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Батлагдсан хөрөнгө оруулалтын ажлыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.
ДЭВСГЭР МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО
ТЕЛЕВИЗ ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫН 11,4 ГА ТАЛБАЙД
ХЭРЭГЖҮҮЛЭХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ
ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | 2015 онд санхүүжих |
1 | Дулаан хангамжийн бие даасан шинэ эх үүсвэрийн зураг төсөл /8,25 Гкал/цаг/ | 2015 | 82 530 000 |
2 | Ус дулаан дамжуулах төв-1ш, дулаан цэвэр, бохир усны шугамын зураг төсөл | 2015 | 30 826 000 |
3 | 10кВ-ын 2*630 кВА хаалттай дэд өртөө ХТП-4 ком, 10 кВ-ын кабель шугамын зураг төсөл | 2015 | 25 115 000 |
4 | Холбоо мэдээллийн сүлжээний сувагчлалын зураг төсөл | 2015 | 4 264 000 |
ДҮН | 2015 | 142 735 000 |
МҮОНРТ орчимд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийн жагсаалтыг баталлаа | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.