Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулж байна

2015-04-27 09:05:22

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр, орчныг цэвэрлэх, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг энэ сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд  зохион байгуулахаар боллоо.

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга  хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

Мөн мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, дүүргийн мал эмнэлэг үржлийн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хуваарилан олгож, ажлын явц үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж Улсын Мал эмнэлэг үржлийн газарт энэ оны долоодугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.


Нийслэлийн хэмжээнд мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулж байна   
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй