
Их Британийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн тогтоосноор эрэгтэйчүүд арьсны хорт хавдар өвчнөөр амь насаа алдах эрсдэл эмэгтэйчүүдтэй харьцуулахад 70 хувиар их байна гэжээ. Тэд ижил цаг хугацаанд арьсны хорт хавдар туссан эрэгтэй эмэгтэй өвчтнүүдэд судалгаа хийсэн юм. Гэвч энэ нь тухайн өвчний хүндрэлээс бус харин эрэгтэйчүүд тэр бүр эмнэлэгт очиж шинжилгээнд хамрагддаггүй ба өөрөөр хэлбэл эрүүл мэнддээ анхаардаггүйтэй холбоотой ажээ. Британийн хавдар судлалын төвөөс хийсэн судалгаагаар жил бүр олон тооны залуус наранд түлэгдэж улмаар арьсны ямар нэгэн өвчлөлд өртдөг байна. Тэдгээрийн 1300 нь арьсны хорт хавдраар таалал төгсдөг болох нь судалгаанаас харагдсан юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд нарнаас хамгаалах тосыг өндөр хэрэглэдэг нь энэ төрлийн өвчин тусахаас багагүй хамгаалдаг гэнэ. 1970-аад оноос хойш хийсэн судалгаагаар энэ өвчлөлөөр эрсдэх эрчүүдийн тоо 185 хувиар өссөн бол эмэгтэйчүүдийн тоо 55 хувиар өссөн байна. Ийн судалгааны тоо баримт хол зөрүүтэй байгаад хүйс, биологийн онцлог, амьдралын хэв маяг нөлөөлдөг аж. Ихэвчлэн эрэгтэйчүүдийн нуруу болон цээжин биеийн хэсэг нь наранд түлэгддэг бол эмэгтэйчүүдийн гар, хөл нь илүүтэй түлэгддэг юм байна. Наранд түлэгдэх нь арьсны эд эсийг гэмтээж, даамжирсаар арьсны хорт хавдраар өвчлүүлдэг аж. Наранд ил гарсан биеийн аль нэг хэсэг нь хорсож загатнах, гүвдрүүтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг бол эмнэлгийн шинжилгээ өгөхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Наранд түлэгдэх нь арьсны хорт хавдраар өвчлөх шалтгаан болно | ||
Үзсэн: 1836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.