Шууд Chart

Онцгой байдлын үед жуулчдын аюулгүй байдлыг хангах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулна

2015-05-06 10:09:46

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/383 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар тус ажлын хэсэг нь нийслэлд онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулна.  Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж, Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Зочид буудлуудын холбооны удирдлагууд ажлын бүрэлдэхүүнд оржээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргааар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга ажиллах бөгөөд “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулах үүрэг өглөө.

Онцгой байдлын үед жуулчдын аюулгүй байдлыг хангах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулна  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй