Шууд Chart

"Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөл”-ийг байгууллаа

2015-05-13 09:02:30

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ачаа тээврийн үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, ачаа тээврийн логистик, терминал байгуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүү, хөрөнгө оруулалт, ачаа тээврийн үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлыг хамтран хэлэлцэж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ачаа тээврийн зохицуулах зөвлөлийг /орон тооны бус/ байгуулан зөвлөлийн дүрэм болон зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын албыг тус тус баталлаа.

Нийслэлийн ачаа тээврийн зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангуулан улирал тутам тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав.


"Нийслэлийн ачаа тээврийг зохицуулах зөвлөл”-ийг байгууллаа  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй