Шууд Chart

Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчний шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2015-05-14 15:01:48

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд гарсан шүлхий өвчний үүссэн шалтгааныг  тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Тодруулбал, тус сумаас 12 үхэр өвчилсөн мэдээг энэ сарын 10-нд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит шинжилж шүлхий болохыг нь тогтоосон.

Уулбаян сумын малд өнгөрсөн жил шүлхийн вакцин тарьсан. Одоогоор шүлхийгээр өвчилсөн малын ихэнх нь бяруу байгаа учраас вакцинд хамруулаагүй байж магадгүй. Мөн шинэ халдвар бий болсон эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм байна. Энэ талаар манай сурвалжлагч Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн н.Пүрэвхүүгээс тодруулсан байна.

Энэ он гарсаар шүлхийн хоёр голомт гараад байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг энэ сарын 4-нд буулгасан. Тэгвэл Сүхбаатар аймгийн онцгой комиссоос Уулбаян суманд хээрийн штаб гарган хорио цээрийн дэглэм тогтоож, шүлхийтэй тэмцэх ажлыг эхлүүлээд гурав хонож байгааг албаны хүн мэдээллээ.


Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчний шалтгааныг тодруулахаар ажиллаж байна  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй