
2015 оны тавдугаар сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 16-нд зарим газраар секундэд 12-14 метр, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатарт 19 хэм дулаан | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.