Шууд Chart

Голуудын усны түвшин нэмэгдсээр байна

2013-08-29 09:57:44

Энэ сарын 28-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-105 см, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр, Орхон гол Орхон сум орчмоор усны түвшин хоногт 5-20 см-ээр нэмэгджээ. Мөн  Бэлтэс, Үүр, Хараа гол Дархан хот, Сөгнөгөр, Туул гол Лүн сум, Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшин 10-75 см даван,  хүчтэй үерлэж байна. Түүнчлэн Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшин 10 см давсан байдалтай байгаа юм.

Харин өнөөдөр Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин хоногт 10-15 см, Дэлгэрмөрөн гол Мөрөн орчимд 40 см, Эг гол Хантай сум орчимд 50 см тус тус нэмэгдэж, Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор үерийн түвшин 5 см орчим даван үерлэх хандлагатай байна. Иймд дээр дурдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Голуудын усны түвшин нэмэгдсээр байна   
Үзсэн: 4477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй