
Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, говь талын нутгаар салхи шуургатай байна.
2015 оны тавдугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав, Дорнод, Дарьгангын талаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 19-нөөс тавдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-ноос ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан , өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Улаанбаатарт 12 хэм дулаан | ||
Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.