Шууд Chart

Буриадын сэтгүүлчид парламентын үйл ажиллагаатай танилцлаа

2015-05-19 16:18:34

Буриадын сэтгүүлчдийн төлөөлөл Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр  Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнуудтай уулзаж,  санал солилцон, харилцан туршлагаасаа хуваалцсан юм.

Буриадын сэтгүүлчид  Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны  талаар болон парламентын мэдээ, мэдээллийг хэрхэн олон нийтэд сурталчилдаг, хэвлэл мэдээллийн хэдэн  сэтгүүлч Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг  тухай сонирхож дэлгэрэнгүй  мэдээлэл авав. Уулзалт ярилцлагын дараа  сэтгүүлчдийн төлөөлөл  парламентын сэтгүүлчдийн өрөө, Төрийн ордонтой танилцаж дурсгалын зураг авахуулав.  

Уулзалтад “Московский Комсомолец” сонины сэтгүүлч Татьяна Никитина, “Завинфо.ru” сайтын сэтгүүлч Б.А.Анатольевич нарын 11 сэтгүүлч, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон хэлтсийн ажилтнууд оролцлоо.


Буриадын сэтгүүлчид парламентын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй