
Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдөрүүдэд ихэнх нутгаар халж, хуурайшилт ихэснэ.
2015 оны тавдугаар сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи төв болон зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 21-нээс тавдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, төвийн ихэнх нутгаар бороо орно. Салхи 22-нд Алтайн уулсаар, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатарт 23 хэм дулаан | ||
Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.