
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс /МХБНУ/-аас Монгол Улсын зарим яам, газрын албан хаагчдад зориулж өчигдөр ГХЯ-д сургалт зохион байгуулсан билээ.
Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Мьянмарын парламентын бүлгийн дарга хатагтай Ц.Оюунгэрэл оролцож, Мьянмарын төлөөлөгчидтэй "Иргэний нийгмийн тогтолцоо, хөгжил" сэдвээр санал солилцжээ. МХБНУ-ын ГХЯ, хотын зөвлөл, ЗГХЭГ, Дотоод хэргийн яам, БХЯ, ХЭҮК, Холбооны ерөнхий прокурор болон бүс нутгийн засаг захиргааны албанаас төлөөлөгчид оролцсон энэхүү уулзалтын үеэр Монголын тал Шилэн дансны хууль болон Төрийн бус байгууллагын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцсон байна.
Мьянмарын төлөөлөгчидтэй туршлага солилцлоо | ||
Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.