Шууд Chart

Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2015-05-22 13:34:24

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.05.22/ өргөн барилаа.

“Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иений Зээлийн гэрээг 2008 оны тавдугаар сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан.

Хоёр тал бүтээн байгуулалтын ажлын гэрээг 49.5 тэрбум иенээр байгуулах тохиролцоонд хүрсэн боловч төсөвт өртөгөөс хэтэрсэн тул гэрээг байгуулах нөхцөл бүрдээгүй байна. Иймд нэмэлт зээлийг авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх шийдвэрийг гаргасан байна.

Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны зургаа болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж ажиллан зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоосон бөгөөд нэмэлт зээлийн дүнг Япон Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх шатанд байгааг хууль санаачлагч танилцуулав.


Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй