Шууд Chart

Дүүрэг бүрт “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ

2015-05-26 16:17:12

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр  “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу зургаадугаар сарын 01 – ний өдөр төв талбайг хүүхдүүдэд зориулан чимэглэн, 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулна. Энэ үеэр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос гадна Диснейн болон Амилагийн найзууд,  12 жилийн амьтадтай дурсгалын зураг татуулж, урлагийн тоглолт үзэх боломжтой юм.

Мөн энэ өдөр нийслэлийн 9 дүүрэгт “Хүүхдийн баяр” - ын  арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:  

  • Баянзүрх дүүрэг - 09:30 цагаас “Өргөө - 2” кино театрт “Хүүхдийн баяр” - ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагааг зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлж, Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ болно
  • Сүхбаатар дүүрэг - Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна
  • Баянгол дүүрэг - 11:00 цагаас Улаанбаатар паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Мөн 12:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар Палас хүртэл парад алхана
  • Багануур дүүрэг - 11:00 цагаас төв талбайдаа Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна
  • Багахангай дүүрэг - 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно
  • Налайх дүүрэг - 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
  • Хан-Уул дүүрэг - 05 дугаар сарын 28 – 31 - ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. 06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно
  • Чингэлтэй дүүрэг - 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулна
  • Сонгинохайрхан дүүрэг - 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Дүүрэг бүрт “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй