Шууд Chart

Халамж, асрамжийн газар болон ТҮК-ийн ажилтнуудын 1000 хүүхдийг баярлууллаа

2015-06-02 11:32:51

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн 1000 хүүхдийг баярлуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн 32 төвийн 700, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудын 200, Төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 хүүхдэд нийслэлийн Засаг даргын бэлгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай нар гардуулж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “Монголын хүүхдийн ордон”-ы авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барьж, нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ.

 


Халамж, асрамжийн газар болон ТҮК-ийн ажилтнуудын 1000 хүүхдийг баярлууллаа  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй