Шууд Chart

Сүү, талх тээвэрлэдэг автомашин 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно

2015-06-03 09:30:20

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллага, иргэд, мэргэжлийн холбоодоос удаа дараа ирүүлсэн саналын дагуу нийслэлийн Засаг дарга 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуудах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” А/469 дугаар захирамж гаргалаа.

Уг захирамжийн дагуу Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөн зохицуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд үүрэг болголоо.

Зохицуулалттай холбогдуулан хүнсний түргэн гэмтэх эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгайлан зөвшөөрөл олгохыг нийслэлийн Тээврийн газарт үүрэгдлээ. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хяналт тавьж ажиллана.


Сүү, талх тээвэрлэдэг автомашин 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно  
Үзсэн: 1522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй