Error loading player: No playable sources found
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг удирдлагаар хангах Төслийн Удирдах Хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар Согинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угралтын ажлын нэгдүгээр ээлжинд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх тухай, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд өөрчлөлт оруулах тухай, Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвлөрсөн ариутгах татуургын шугамд холбох зураг төслийн хөрөнгийг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Согинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо “Цэргийн хотхон” орчмын Б хэсэгчилсэн талбайд Стандарт проперти групп гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. Нийт 28,2 га газарт 9842 хүн ам буюу 2590 айлын орон сууц, 960 сургууль, 540 хүүхдийн цэцэрлэг, 120 ортой эмнэлэг, лабортори, жижиг дунд үйлдвэрийн барилга баригдахаар төлөвлөсөн байна. Нийт инженерийн дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын хэмжээ 23,6 тэрбум төгрөг, зураг төслийн ажилд 0,425 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 260 айлын үйлчилгээ бүхий орон сууцны барилгын ажил 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар болсон байна. Тухайн хэсэгт 28 айлын эзэнтэй тохиролцож, газар чөлөөлөлт хийж, түрээсийн орон сууцанд оруулжээ. Харин уг барилгын дэд бүтцийн трасст орсон 17 айлын эзэнтэй тохиролцон түрээсийн байранд оруулсан байна. Барилгын инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нийт 8,3 тэрбум үүнээс нэгдүгээр ээлжинд 4,1 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. Төслийн Удирдах Хорооны гишүүд хэлэлцээд эхний ээлжинд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ. Хоёрдугаар ээлжийн барилгын зураг төсөл гарсан бөгөөд долоодугаар сараас барилгын ажил эхэлж, ирэх оны хавар ашиглалтад оруулна гэж Стандарт проперти группын Гүйцэтгэх захирал С. Сод-Эрдэнэ хэллээ.

ЦӨӨН ҮГЭЭР:
- Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаа орчимд хийгдэх инженерийн шугам сүлжээний ажилд өөрчлөлт орууллаа.
- Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвлөрсөн ариутгах татуургын шугамд холбох зураг төслийг хийхэд шаардагдах 10,4 сая төгрөгийг шийдвэрлэхээр баталлаа.
260 айлын орон сууцны дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэлээ | ||
Үзсэн: 591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.