Шууд Chart

Азийн Хөгжлийн Банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа

2015-06-05 14:36:18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн Хөгжлийн банкны Роберт Ороор ахлуулсан захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та бүхэн Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж,  дэмжлэг үзүүлж байгаад таатай байна. Бид та бүгдийн итгэлийг алдахгүйг хичээн ажиллаж байна” гэлээ. Азийн Хөгжлийн Банк нь 67 гишүүн орны төлөөлөл бүхий олон улсын байгууллага бөгөөд эдгээр орнуудыг төлөөлөн 12 гүйцэтгэх захирал Захирлуудын зөвлөлд багтдаг.

Захирлуудын зөвлөл нь Азийн хөгжлийн банкны зээл тусламж, техник туслалцааны бүхий л үйл ажиллагааг батлах үндсэн үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар нийслэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-аар батлагдсан 320 сая ам.долларын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн 1-р үе шат амжилттай хэрэгжиж байна. Мөн ”Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхээр  2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-аар баталсан юм.


Азийн Хөгжлийн Банкны захирлуудын зөвлөлийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй