Шууд Chart

УИХ-ын дарга Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллана

2015-06-06 07:57:04

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, аймгуудын удирдлагуудтай уулзан орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо эхэнд Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцаад, Алтанбулагийн чөлөөт бүсэд ажиллана. Үүний дараа Дархан-Уул аймгийн ажил байдалтай танилцаж, төмөрлөгийн үйлдвэр, “Дархан нэхий” үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллах юм.


УИХ-ын дарга Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллана  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
77.21.131.xxx [77.21.131.xxx] 2015-06-07 07:05
zaa jaahan hun zagnaj yavaad irnee stress gardiin

Бидэнтэй нэгдээрэй