Шууд Chart

Элэгний С вирусыг устгах "Харвони" эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо

2015-06-10 16:55:44

Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52.500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ.

АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан "Харвони" гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний үр дүн үзүүлж буй "Харвони" эмийг АНУ, Европын  холбооны 30 гаруй улс, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг улс оронд хэрэглэж байгаа аж.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр “Шийдлийн цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулан энэ эмийн талаарх мэдээлэл авч, ийм өвчний халдвартай иргэдээ эмчлэх үүргийг өглөө. "Харвони" эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлсэн. Эм, био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэж сайд хэллээ.
 
Түүнчлэн түргэн шуурхай эмчилгээнд оруулах, архаг өвчтэй хүмүүсээ эхний ээлжинд эмчлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.
 

Элэгний С вирусыг устгах "Харвони" эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо   
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-06-11 12:01
bayrlalaa.
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-06-11 12:00
mash ih bayrlalaa. shiilegdamba saida ta shu.
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-06-11 11:37
тэгж баигаад нэг саихан нартаи өдөр мөнгөтөи болоод авч уундаа гэжгэж ирчихсэнд нь таивширч явсаар баитал аль хэдиин ороитчихсон баих ви дэ.
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-06-11 11:31
элэгнии эм оруулж ирсэнд маш их баярлала.ажлиин өндөр их амжилт хүсие.харин энэ эмээ авдаг цалин аманд ч үгүи хамарт ч үгүи эмнэлэгиин ажилчид яаж авч уух вэ.цалин нэмнэ гэж яриад 5 сар болж бна. нэмнэ гэээд ярингуут наимаачид дэлгүүриинхэн хүртэл талх идэж уух юмнии үнэ нэмээд 5 сар болж бна. харин цалин эм баитугаи өрөнд өгөөд л өөр идэж уух юманд хүрэхгүи бна.яаж эмээ авч ууух вэ дарга нараа.

Бидэнтэй нэгдээрэй