Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 01/

2013-09-01 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 01. Ням гараг. Билгийн тооллын  XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 26. Адъяа гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сансар. Наран өглөөний 06:17 цагт мандаж, 19:38 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Нууцлаг өдөр. Бусдын итгэлийг бүү хөсөрдүүл. Хов жив бүү сонс. Өөртөө итгэлтэй бай. Мөн ямарваа нэгэн зүйлд бүү санаа зов. Сэтгэл догдлуулсан хайр дурлал таныг гайхалтай оргилд хүргэх болно. Та үүнд сандарч зовож болохгүй. Энэхүү дотно харилцаа нь ганцаараа байхаас илүү хоёулаа байхад суралцуулах болно. Толинд харж онцгой мэдрэмж ав. Өөр бусад эвгүүцэл нь дотоод сэтгэлийн ухамсартай холбоотой байна. Та өөрийн хэрцгий зангаа харуулбал магадгүй тэднийг хайрлах болон удирдах шаардлагатай болно.

 

Хумх (1/20-2/18)   

Удирдагч хумхынханд таатай өдөр. Хөдөлмөрч шургуу чанарынхаа хүчээр удирдах албан тушаалд тvргэн очиж хамт олныхоо төлөө чадах бvхнээ хийхийг хичээнэ. Буурь суурьтай бай. Өөрийгөө нухацтай ухаантай хvн гэдэг талаас нь харуул. Та нэмэлт ажилд татгалзахгvй," vгvй" гэж хэлж чадахгvй хандлагатай. Та хэт болгоомжломтгой зангаасаа болж ашигтай гэрээг" унтраах" болно.

 

 

Загас (2/19-3/20)

Завгүй өдөр. Машинаа засахыг оролдох гэрийн ажлаа хийх чухал ажлаа дуусгасан ч утас хаалганы хонх тань завгүй байна. Энэ нь өөрийн хязгаар бий болгож хүмүүст хэтэрхий сайн ханддагаа анхаарч үзэх хэрэгтэйг анхааруулж байна. Нөхцөл байдлыг сайтар тунгаан бод магадгүй дуут шуудангаа тавьж дуудлага шууд авахаас татгалз. Ганцаараа юмуу хайртай хүнтэйгээ холын аялалд гарна. Энэ тэмдэглэлт үйл явдлын шалтгаан болно. Мөн холбоо барьж уулзалт зохион байгуул. Эсвэл буйдан дээр тухлан суугаад телевизор үзэх зэргээр хүссэнээ хий.

 

Хонь (3/21-4/19) 

Үйл явдлаар дүүрэн байх өдөр. Гадаад руу аялах санаа төрөх эсвэл мэдлэг олж авна. Өөрийнхөө мэдлэгээр зорилгодоо хүрч чадна. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Тэгж байж бусад сайхан мэдрэмжүүдийг мэдэрч чадна. Таны гэр бүл тань хамгийн чухал. Өөрийнхөө талаар мэдээлэл хүлээж авна, эсвэл гэр бүл тань мэдээлэл дамжуулна. Хуучин танилтайгаа санамсаргүй тааралдаж, эртний дурсамж сэдрээн эерэг цэнэг хуримтлуулна. Ингэснээр та их олон санаа гаргана. Бизнесийн хэрэгцээ шууд хангагдах боломжтой боловч тэр зам тийм ч дардан биш байна.

 

Үхэр (4/20-5/20)   
Өнөөдөр танд тайван амрах хүсэл төрнө. Тавгүй зүүд зүүдлэх нигууртай. Таны хөдөлмөрийн чадвар сулхан байгаа тул ажил дээрээ болон гэртээ том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй. Ирээдүйд хийх томоохон төслийнхөө бэлтгэлд ихээхэн цаг зарцуулна. Эл өдөр угаалга цэвэрлэгээ хийхэд таатай. Хэрвээ ямар нэг тааүй зүйл тохиолдвол гуравдагч этгээдтэй эвлэрч хамтарч ажилла. Ганцаар байж амарч алжаалаа тайл.

 

Хамтатгах (5/21-6/21)   

Тайвширсан өдөр. Өглөө эрт босож, орой унт. Хэрвээ унтаж чадахгүй бол хий дэмий кино үзэн уран зөгнөл мөрөөдлөө сарниах хэрэггүй. Зарим нь шинэ хайртай учрах бөгөөд бүтэн өдөржин хүсэл тэмүүлэлтэй байна. Орой унтсанаас болж ядарч байгаа бол биеэ сэргээх өглөөний хоолоо сайн идэж эрч хүчээ дахин сэргээ. Өөр орноос ирсэн хүнтэй нөхөрлөх нь олон улсын харилцаа соёлын асуудлуудыг мэдэх бөгөөд аялаж хүсэл тэмүүллийг тань өдөөнө. Шинэ найз тань аяллын зөвлөгөө ч өгнө.

Мэлхий  (6/22-7/22)   

Юу ч тохиолдож байсан энэ өдөр томоохон хөрөнгө оруулалт болон худалдан авалтаас зайлсхий. Учир нь од эрхсийн таагүй нөлөөний улмаас ихээхэн хэмжээний санхүүгийн алдагдалд орж магадгүй байна. Одоо сар хумхын орд руу орох тул ихэнх мэлхийнхэн оройг гэртээ өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээрээ өөртэйгөө холбоотой төлөвлөгөө зохиож мөн гэр бүлтэйгээ илүү дотносох үйл ажиллагаанд оролцохыг чухалчил.

 

Арслан (7/23-8/22)   

Найз нөхөдтэйгээ харилцах, зочид хүлээн авах, найр цэнгүүн хийх, зугаацаж хөгжилдөхөд тааламжтай өдөр. Түүнчлэн бие даасан болон хамтарсан үйл ажиллагаанд ээлтэй. Гэнэтийн зардал эсвэл алдагдал хүлээж болзошгүй байгаа тул анхаарал болгоомжтой байж, санхүүгийн тал дээр онцгой хяналт тавихыг зөвлөе. Үдэш гэр бүлд, ялангуяа эцэг эх, үр хүүхдүүдийн дунд таагүй уур амьсгал бий болж магадгүй. Асуудлыг хурцатгалгүйгээр тайван хүлээцтэй хандаж, шийдвэрлэх нь дотны хүмүүстэйгээ харилцаагаа хадгалж үлдэх хамгийн сайн арга.

 

Охин (8/23-9/22)   

Урамтай өдөр. Нийгмийн маш олон амжилт ялалтууд энэ ордныхонд өгөгдөнө. Баяр баясал азаар дүүрэн байна. Хэрэв та шинэ зүйлийг сурахад бэлэн байгаа бол ямар нэгэн асуудал бэрхшээл тохиолдохгүй. Богино хэмжээний сургалт семинар хурал цуглаанд оролцсоноор та өөрийнхөө туршлага чадварт эргэлзэхгүй байж чадах юм. Охины ордныхоны зөн совин маш хурц байна. Хэрвээ худалдаа наймаа хийвэл маш өндөр үнэтэй зүйл худалдаж авна.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Эерэг өдөр. Аз өнөөдөр таны зам дээр инээмсэглэн байна. Зарим жинлүүрүүд аливаа зүйлийг амархан хийх хэрэгтэй гэж үзэх болно. Магадгүй өглөө нэмэлт хэдэн цаг унтах ч юмуу нойрноосоо сэрсэн ч орондоо хэвтэн зурагт үзэх эсвэл өглөөний цайгаа орондоо уух хүсэл төрнө. Дотроо хэдэн хором бясалгаснаар энэ нь танд оюун бодлоо стратегийн санаа төлөвлөгөөнүүдэд төвлөрүүлэхэд туслана. Эцэг эхчүүд багачуудаа их идэвхтэй байгааг мэднэ. Ер нь сайн амарч долоо хоногоо эрч хүчээр дүүрэн эхлүүлсэн нь дээр.

 

Хилэнц (10/23-11/21)   

Өөрчлөлт хийх өдөр. Энэ өдрийг бусад өдрүүдээс маш өвөрмөц өөрөөр өнгөрүүлэх хэрэгтэй. Өнгөрч алдсан ашиг алдагдлыг бодолгүй бусадтай маш зугаатай байх хэрэгтэй. Гэр бүл болон охид хөвгүүдтэйгээ урьд өмнө байж байгаагүй, очиж үзээгүй болгохыг сэдэх хэрэгтэй. Ингэснээр таны гэр бүлд учирч байсан таагүй байдал хэвийн болох ч талтай юм.

 

Нум (11/22-12/21)   

Ашигтай өдөр. Сүүлийн үед хүлээж буй үүрэг хариуцлагын ачаалал өнөөдөр багасна. Элбэг хангалуун байдал болоод урам зориг нэмэгдэж санааг тань амраана. Төсөв хөрөнгөндөө анхаарлаа хандуул. Бусдыг аялдан дагах хэрэггүй. Хайртдаа цаг гаргаж, өдрийг сайхан өнгөрүүл. Хамтдаа амьдарч буй газрынхаа эргэн тойрноор явж сайтар танилц. Хуучин сургуулийнхаа найзтай гэнэт уулзаж мартагдсан хэдий ч гайхалтай дурсамжаа хуваалцана.

 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 01/  
Үзсэн: 2168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй