Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2015-06-12 10:54:33

Нийслэлийн Эрүүл мэндийн газар Коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагуудад хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Коронавируст халдвар БНСУ-д нийт 108 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж,  9 хүн нас барсан байна. Харин дэлхий дахинд уг вирусын нийт 1271 тохиолдол бүртгэгдэж, 453 хүн нас бараад байна. Иймд нийслэлийн иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  -Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос, Хятад улсад зорчихгүй байх
   -Гараа сайтар савандаж угаах, ариутгах / санитол хэрэглэх /
    -Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
    -Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх
    -Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх
    -Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандана уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Сэрэмжлүүлэг   
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй