Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.06.14/

2015-06-14 09:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 27. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн, 1 цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.  Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Эрүүл мэндийн хувьд энэ өдөр нь урьдын адил аюултай хүнд өдөр. Таагүй явдал, азгүйтэл тохиолдох магадпал өндөртэй байна. Та бодит биш, ач холбогдолгүй зүйлийг тоохгүй өнгөрөвч энэ нь танд нөлөөлж болзошгүй юм. Хамтрагчтайгаа үүсгэсэн холбоог хэрүүл, гомдлоос болж тасалж мэднэ. Мөнгөтэй зөв зохистой харьцах дүрмийг мөрдөж хариуцлага үүрэгээ ухамсарлаж байгаа бол бизнес ажил хэрэг тань амжилтаар дүүрэн байх болно.


Үхэр (4/20-5/20)

Анхааралтай байх өдөр. Дээд тэнгэрээс өгөх хүч, зөн билиг нэмэгдэнэ. Мэдрэмжээ илэрхийлэхдээ анхаарал сэрэмжтэй байх ба бүр заримдаа хатуу чанга байдлыг үзүүлэх хэрэгтэй. Энэ нь өөрөө шинж тэмдгийг ажиглахад чухал байх болно. Зүүд совинтой байна. Хатгаж тогтоодог зүү, оёдлын зүү, шилний хэлтэрхий зүүдэнд орвол гомдож, урам хугарах болно.


Хамтатгах (5/21-6/21)

Амьдралын эрч хүч, бусдыг өөртөө татах чадвар өсөн нэмэгдэх өдөр. Бүхий л ажил төрөл, үйл ажиллагаагаа найз нөхөд болон харилцагч түншүүдийн хүчинд түшиглэн явуулах хэрэгтэй. Тэдний зүгээс үзүүлэх тус дэм, үнэтэй санал зөвлөгөө нь зорьсон зорилгодоо хүрэхэд тань маш ихээр нөлөөлнө. Ганц бие энэ ордныхонд хувийн амьдралдаа дэвшлийг гаргаж, хэн нэгэнтэй ойртон дотносох боломж гарч ирнэ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Амарч зугаалах, хайрлаж дурлах, өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодоход таатай өдөр. Найз нөхөд, түншүүдэд найдан, харин гэр бүл эцэг эхийн зүгээс тусламж дэмжлэг горьдохын хэрэггүй. Амлалт өгөх болон бусдын амлалтанд найдан цаг заваа бүү үр. Эдгээр нь үл биелэх нигууртай. Биеийн тамирын дасгал сургуулилтаар хичээллэж, гэр орондоо засвар хийж, бүх зүйлийг зохих байранд нь оруулахыгхичээгээрэй. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж хянах хэрэгтэй. Үдээс хойш үр хүүхдээс хамаарсан зөрчил маргааныг ойр дотны хүнтэй хийх магадлал өндөр байна.


Арслан (7/23-8/22)   

Болгоомжтой байх өдөр. Өглөөгүүр гэр бүлийн асуудал таны санааг зовоож, түүнийг шийдэх ажилд орно. Уриалгахан зангийнхаа ачаар та бүгдийг нь байранд нь тавих болно. Өнөөдөр таны хувьд согтууруулах ундаанаас зайлсхий. Амьтны гаралтай бүтээгдэхүүнээс харин бүү татгалзаарай. Өнөөдөр бусдад өглөгч, өгөөмөр зан гаргах хэрэгтэй. Бэлэн мөнгөтэй болох болон ойр дотны хэн нэгнээс бэлэг авах магадлалтай. Ажил хийх арга чадвар дутагдаж магадгүй. Гэвч хүн болгон өөрийн гэсэн арга барилтай.


Охин (8/23-9/22)    

Энэ өдрийг гэр орны ажил төрөлд зориулах хэрэгтэй. Эмх цэгцтэй байдлыг зөвхөн гэр оронд, аль эсвэл зуслангийн газар байшинд төдийгүй хувийн сэтгэл санаанд тогтоож чадсанаар үр дүнд нь та өөдрөг хүн болж өөрчлөгдөж чадна. Магадгүй та санамсаргүй зүйлстэй учрах ба тэд бүгдээрээ таатай байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ түүнд ач холбогдол өгч өөрийгөө зовоох шаардлагагүй. Аливаа асуудалд тайвнаар хандаж сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж захирахыг од гарагс сануулж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Хорхой хүргэх, шунал хүсэл өдөөсөн өдөр байна. Сэтгэл хөдлөл хэт их байснаар таагүй зүйл руу дагуулж магадгүй. Энэ өдөр өвдсөн хүмүүс нэлээн их хүчээр эдгэх болно. Сэтгэл тавгүйтлээс болж магадгүй таагүй зүүд зүүдэлнэ. Арилжаа наймаа, бизнесийн болон санхүүгийн хувьд эрсдэлтэй ажиллагаа хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь олсноосоо илүү ихийг алдах магадлал өндөр байна.


Хилэнц (10/23-11/21)   

Дотоод зөрчлөөсөө болоод уур бухимдалтай аюултай өдөр. Энэ өдөр байгаль дэлхийтэйгээ ойр байх ашигтай. Болж буй үйл явдалд хэт эмзэг бүү хүлээж ав. Танаас бүх юм шалтгаалаагүй гэдгийг ойлго. Сайн унтаж амар. Мөн гэр бүлийхэнтэйгээ салхинд гарах, зоогийн газарт орж яриа өрнүүлэхийг хичээ.



Нум (11/22-12/21)    

Энх тайван, найрамдал болон тэнцвэрт байдлын сэргэлтийг авчирах өдөр. Өдрийн эхний хагасыг байгаль дэлхийд, өдрийн үлдэх хагасыг гэртээ гэр бүлийнхний хүрээнд өнгөрүүлээрэй. Маш сайхан уулзалт хийж хэн нэгэнтэй учирч мэднэ. Хаана ч байсан бай таныг хаа сайгүй анхаарч эрж хайж халамж анхаарал тавих ба энэ нь танд өөртөө итгэх итгэлийг өгнө. Таны хүрээлэл сайхан хүмүүсээр дүүрэн байна. Зөвхөн өөртөө таалагдах өөрийн зиндааны хүмүүстэй харилцахыг хичээгээрэй.


Матар (12/22-1/19)   

Өдрийн эхэнд чухал нэлээн таагүй хэн нэгэн тан руу өдөөн хатган эсвэл үйл явдал болно. Энэ нь нэлээн таагүй асуудал авчирч магадгүй. Хэрүүл маргаан гарч буй зүйл мөн өндөр дуу гарч буй газраас хол байхыг зөвлөж байна. Аливаа асуудалд уян хатан байхыг зөвлөж байна.



Хумх (1/20-2/18)   

Оюуны эрэл хайгуул хийхэд тохиромжтой өдөр. Зөн билиг, мэдрэмж улам хурцадна, гэхдээ та эерэг үр дүнд хүрэхийн тулд анхаарлаа төвлөрүүл, биеэ дайчил. Дурласан хүнээ сайн ажигла, бодитоор дүгнэхийг хичээгээрэй. Зөнтэй зүүдэлнэ.


Загас (2/19-3/20)

Өсөж байгаа амьдралын эрч хүч нь таны хувийн амьдралыг эерэгээр өөрчилж чадах бөгөөд эргэн тойрны хүмүүсийн тухай бодит ойлголтыг өгөх чадварт нөлөөлнө. Урьдын хайраасаа амархан салж чадах нь шинэ хүнтэй танилцах хүчийг өгнө. Хүсэх зүйл ганцхан эрүүл мэнд сайн байх явдал бөгөөд өнөөг хүртэл бодож тооцоолоогүй байсан өвчин хүндэрч явц нь хурцдах магадлалтай.
 


Өнөөдрийн зурхай /2015.06.14/  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй