Шууд Chart

Баянзүрх дүүргийнхэн гурван сая дахь иргэндээ байр өглөө

2015-06-15 14:19:08

Нийслэлийн Баянзүрх дүүргийн VIII хороо Хилчний 7-7 тоотод оршин суух Цэндсүрэнгийн Өлзийбаяр, Гөлгөөгийн Гүндсамбуу нарын хүү Өлзийбаярын Болд-Эрдэнийг Баянзүрх дүүргийн гурван сая дахь иргэнээр тодруулжээ. Тэрбээр Монгол Улсын  гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн тул дүүргийн гурван сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 400 дугаар тогтоолоор гурван сая дахь иргэнд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн V хороонд шинээр ашиглалтад орсон Жуков хотхоны 49б байрны 14 тоот орон сууцыг олгохоор болсон юм.

Өнөөдөр буюу 2015 оны зургаадугаар сарын 15-ны морин цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хүндэтгэлийн танхимд Засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ гурван сая дахь иргэн Өлзийбаярын Болд-Эрдэнэд орон сууцных нь түлхүүрийг гардууллаа.

Дашрамд дурдахад, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр буюу Монгол Улсад гурван сая дахь хүүхэд мэндэлсэн өдөр  Баянзүрх дүүрэгт  9 хүү, 9 охин төрсөн байна хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Баянзүрх дүүргийнхэн гурван сая дахь иргэндээ байр өглөө  
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй