
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өглөө 09:00 цагт эхэлж, хуваарийн дагуу хэлэлцэх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг эхэллээ. Энэ өглөө УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүдэд үе үе тохиодог бас нэгэн "сюрприз"-ийн нэг нь уурхайчны шар хантааз байв. УИХ-ын эрхэм гишүүдийн ширээнд дээр ижилсэн харагдах тус хантааз дээр “За гэж хэлье. Эрдэнэс Тавантолгой таныг уурхайдаа урья” гэсэн бичиг байх аж.
Өмнөх гэнэтийн элдэв төрлийн "сюрприз"-үүдээс цочроо нь гарсан эрхэм гишүүдийн зарим нь үүнд ихэд ундууцаж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат “Өглөө ороод ирэхэд энэ хантааз миний ширээн дээр байна. Төрийн компани ингэж УИХ-ын гишүүдийг шахаж болдог юм уу” хэмээн эгдүүцсэн бол, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Энэ хахуулийн хантаазаа чуулганы танхимаас гарга. Засгийн газраас өргөн барьсан гэрээний төслүүдийг дэмжүүлэхгүйн тулд гишүүд та нар ийм балиар юм хийдгээ болих хэрэгтэй" гэж байв.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус хантаазаар шууд "гангарсан" нь түүнийг Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудын талд зогсож байгааг харуулсан хэрэг болов.
УИХ-ын гишүүдийн "гангараа" уурхайчны хантааз... | ||
Үзсэн: 2568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.