Шууд Chart

СБД-ийн ЭМН дуудлага үйлчилгээний хоёр автомашинтай боллоо

2013-09-02 09:40:34

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчидтай уулзлаа.

Уулзалтанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд-биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Лувсанням, Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ болон ӨЭМТ-ийн ахлах эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцлоо.

Уулзалтын үеэр эмчилгээ оношлогоонд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал болон ЭМЯ-аас өнгөрсөн 8 дугаар сарыг эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар болгон зарласантай холбогдуулан эмч, ажилчдын амьдрал ахуй, нийгмийн байдлын талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.
Иргэдэд эрүүл мэндийн анхан шатны болон 2 дахь шатлалын тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, эмчлэн эрүүлжүүлэх тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэн эмнэлгийн барилгын шаардлагатай засвар үйлчилгээг хийх, өрхийн эрүүл мэндийн төвийг байртай болгох, орчин үеийн өндөр хүчин чадалтай оношлогооны багаж хэрэгслээр хангахад дүүргийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
 
Мөн уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан Сүхбаатар эрүүл мэндийн нэгдэлд нэн шаардлагатай байгаа дуудлага үйлчилгээний хоёр автомашиныг хүлээлгэн өгсөн юм.
 
Дүүргийнхээ иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх ариун үйлст зүтгэж яваа эмч, эмнэлгийн ажилтнууд, дүүргийн удирдлагуудад уулзалт зохион байгуулж тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсч цаашид тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр болсонд талархлаа илэрхийлсэн юм.

СБД-ийн ЭМН дуудлага үйлчилгээний хоёр автомашинтай боллоо  
Үзсэн: 2312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй