Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.06.21/

2015-06-21 08:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 4. Адъяа гараг. Их морь одтой, 3 хөх мэнгэтэй шар луу өдөр.  Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 05 цаг 04 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Шинэ танилтай болохдоо болгоомжтой байхыг одод анхааруулж байна. Биеэ тоох, дээрэлхүү зан гаргах эсвэл хэт идэвхитэй байх нь аль нь ч танд тус болохгүй. Гэр бүлийн маргаан, хүүхдүүдтэйгээ үл ойлголцох, бие тавгүйрхэх магадлалтай. Өнөөдөр өвдөж эхэлсэн бол нэлээн хугацаагаар ужгирч болзошгүй. Аялал хийх, хол газар явахад тохиромжгүй. Зүүдээ эсрэгээр нь тайлаарай.


Үхэр (4/20-5/20)

Хамт олны дунд ажил зохиох, бусадтай хамтран ямар нэг арга хэмжээ зохион байгуулахад сайн. Үүндээ гэр бүл, үр хүүхдүүдээ татан оролцуул. Ингэснээр нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Өндөр үнэтэй, тансаг бараа худалдаж авахгүй байхыг одод зөвлөж байна. Анд нөхдийн зөвлөгөөг сонс. Тэдний үг шударга төдийгүй цагаа олсон, зөв гэдгийг та хожим ухаарна. Өмнө зүүдэлсэн зүүдээ дахиж зүүдэлбэл биелнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Таатай өдөр. Гэнэтийн ашиг орлого авах, үнэт эд зүйлсийн олдвор олох, тоглоомоос хонжвор хожих бололтой. Танд ирсэн урилга хүсэлтийг хойш тавих хэрэггүй. Учир нь та бусадтай харьцан цагийг сайхан өнгөрөөх болно. Хэрэв та ганц бие бол дотоод сэтгэлтэйгээ ярилцан цаашид яахаа бодоорой. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдгийг санаж яв.


 Мэлхий  (6/22-7/22)   

Туйлын таагүй өдөр. Эргэн тойрнынхонтойгоо харьцах харилцаанд өнөөдөр олон асуудалтай тулгарч мэднэ. Хэрвээ та зөвшилцөхгүй бол нөхцөл байдал туйлдаа хүртэл хүндэрнэ. Ойрын улсуудтайгаа харилцах харилцаанд гамшиг тохиолдлоо гэж танд санагдах болно. Өөрийн хяналтаа алдах хэрэггүй. Цаг өнгөрөхөд бүх зүйл сайжирна. Сав суулга хагарах, хаалга эвдрэх юм бол муугийн бэлэг тэмдэг.


Арслан (7/23-8/22)   

Амрах өдөр. Урьдчилан хэлэх аргагүй үйлдэл хийж, хайр сэтгэлийн асуудлаар өөрөө чөлөөтэй, бусдын эрх чөлөөг хязгаарлах хандлага гаргана. Хэдий та дур булаам ч хөнгөмсөг, итгэл найдваргүй байж болохгүй. Амралтын энэ өдрийг ая тухтай өнгөрөөх газрыг хайж олох бөгөөд тэнд гэр бүлээрээ очихыг танд зөвлөж байна. Энэ нь халуун дулаан яриа өрнөх, зөв шийдвэр гарахад нөлөөлөх болно.


Охин (8/23-9/22)    

Идэвхитэй амрах, биеийн дасгал хийх, барилгын ажил, засвар хийхэд сайн өдөр. Арилжаа наймааны ажил хөөцөлдөх, гэрээ хэлэлцээр хийхэд бүр ч амжилттай байх нь. Ганц бие энэ ордныхон өнөөдөр маш сонирхолтой хүнтэй танилцах магадлал өндөр байна. Энэ хүн хэсэг хугацаанд таны бүх санаа бодлыг тэр чигээр нь эзэмдэх байх


Жинлүүр (9/23-10/22)   

Үдээс өмнө тааламжгүй үе тохиох боловч өөрийн бардам занг дарж, өөрийгөө ялан дийлж, ойр дотныхон болон ажил хэргийн түншүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулан бэхжүүлж чадвал бодсон санаснаа гүйцэлдүүлж амжилтыг олох болно. Ойр дотны хүмүүс тань хамаг хүч, оюун ухаанаараа таныг дэмжин туслахаар хичээх бололтой. Тэдний тусламжаар ямар ч таагүй үйл явдлуудыг тайвнаар хүлээн авч шийдвэрлэж чадна. Үдээс хойш шинэ санаа бодол орж ирэх ба уран бүтээлч хүмүүс шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах магадлал ихтэй байна.


Хилэнц (10/23-11/21)   

Тэнцвэрт өдөр. Сэтгэл санаагаа эмхэлж цэгцэлнэ мөн өөдрөг байна. Шинэ ажил эсвэл томилолтын талаар бодож болохын гэхдээ томоохон төсөл сэдэх хэрэггүй учир нь санхүүгийн асуудал буурна. Мөнгө санхүүгийн асуудалд үрэлгэн хүмүүс нилээн их орж байгаа болохоор бодлоготой байх хэрэгтэй. Гэр бүл найз нөхдийн хүрээгээ тэл. Цэцэг авч тарих бодлыг толгойдоо суулгаж өг. Энэ нь нэг насны буян болдог.


Нум (11/22-12/21)    

Мөнгө санхүүгийн хүрээнд болон таны ойр дотныхоны дунд гэнэтийн томоохон өөрчлөлт гарах бололтой. Амьдрал танаас сэтгэлийн хат, эрүүл ухаан, хүч тэнхээг шаардах бололтой. Найз нөхөд ойр дотныхоны зөвлөгөөг сонсох шаардлага гарна. Гэвч энэ нь таныг түр зуурын сэтгэлийн тавгүй байдалд оруулах бололтой байна.


Матар (12/22-1/19)   

Сансраас энерги, эрч хүч хуримтлуулж, үнэт мэдлэг олж авах, ухааны мэлмий нээгдэх, сэтгэл санаагаа ариусгах өдөр. Бүгдийг уучлан өршөөж, бусдын гуйлт хүсэлтийг аль болох биелүүлэхийг хичээж, бэлэг өгөх мөн авахад тааламжтай. Түрэмгий зан, уур уцаар, хардалт, бусдад өөрийн бодол санааг тулган хүлээлгэх гэж хичээсний хэрэггүй. Тавилгаа өөрчлөх, мод хөрөөдөж хагалах, бичиг баримт бүрдүүлэх, хурд хэтрүүлэх бүр хэрэггүй болохыг од гаригс анхааруулж байна.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр сэтгэл хөдлөлөө барьж өөртөө хяналттай байхыг хичээ. Одоо л найз нөхөд, төрөл садан, ойр дотны хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Үдшийг идэвхтэй амарч өнгөрөөвөл зохино. Шинэ танилтай болж, зугаацаж наргиж цэнгэ. Гэр бүлтэй хосуудын сексийн мэдрэмж гайхалтай байх болно.


Загас (2/19-3/20)

Мэдээ мэдээлэл, мэдлэг олж авахад таатай өдөр. Өнөөдөр явахаар төлөвлөсөн холын аялал маш амжилттай байх болно. Төрөлхийн эдгээж анагаах чадвараараа та бүхнийг гүйцэлдүүлж чадах болно. Хувийн хүндрэлтэй асуудлуудаар танаас тусламж, зөвлөгеө авахаар олон хүн хандана. Энэ өдөр гэр бүлийн харилцааг зайлшгүй яруу дуурсгалтай байлгаж, согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй.
 


Өнөөдрийн зурхай /2015.06.21/  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй