
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч, Оном сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Чарлз Гор, АНУ-ын вируст хепатиттай тэмцэх үндэсний зөвлөлийн дарга, Оном сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Майкл Нинбург тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.06.22/ хүлээн авч уулзав.
Ноён Чарлз Гор Байнгын хорооны дарга Д.Батцогтыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улс халдварт шар өвчний талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцахаар ирсэн тухайгаа дуулгасан юм.
Байнгын хорооны дарга Д.Батцогт төлөөлөгчдийн Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Байнгын хороо “Эрүүл элэг” хэлэлцүүлэг зохион байгуулж хорт хавдар болон, халдварт өвчний талаар олон талаас нь ярилцсан. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцсон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн гэдгийг хэллээ. Мөн тэрээр энэ долоо хоногт “Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгааг дуулгаад элэгний хорт хавдар, халдварт шар өвчнийг тойроогүй гэр бүл маш цөөхөн. Тиймээс энэ асуудлыг төр засгийн зүгээс анхаарч, шийдэх чиглэлээр олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа гэдгийг хэллээ.
Мөн тэрээр энэ чиглэлээр маш арвин туршлагтай хүмүүс болох та бүхэн үнэтэй зөвлөгөө өгч, манай улстай хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэлээ. Уулзалтад Байнгын хорооны зөвлөх Ж.Чимгээ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Я.Дагвадорж, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, Оном сангийн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар нар байлцав.
Дэлхийн хепатитын холбооны ерөнхийлөгч Чарлз Гор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.