
Цахим ертөнцийн тухай төсөөлөл ч үгүй цагт ном гээч ертөнцийг харах цонх дэлхийг эзэгнэн ноёрхож байлаа. Айл бүрийн гэрт Монголын болоод гадаадын алдарт зохиолчдын шилдэг номын цувралууд хүндтэй байрыг эзэлж байсан цаг саяхан. Үүнийг өгүүлэхдээ одоо энэ мэт байдал үгүй болсон гэж хэлэх гэсэнгүй. Номыг эрхэмлэгч хүмүүний хамгийн хүндтэй зүйл өдгөө ч ном хэвээрээ л байгаа.
Бага насанд хорвоог бяцхан ухаанд минь шингээж, ертөнцийг таниулсан Л.Түдэв гуайн "Хорвоотой танилцсан түүх" одоо ч мартагддаггүй юм. Номын дэлгүүрээс аав, ээжийн авч өгсөн үлгэрийн номууд ширээнээс минь салалгүй он жилүүдийг элээсэн нь дурсамж болон үлдэж.
Энэ мэтээр ном зохиолтой холбоотой олон сайхан дурсамжууд хөврөх л аж. Энэ удаа тэрхүү дурсамжуудыг хүүрнэх гэсэн бус дэлхийн шилдгийн шилдэг хэмээн өргөмжлөгдсөн аугаа романуудын жагсаалтын тухай товчхон мэдээлэх гэсэн юм.
Дэлхий даяар янз бүрийн байгууллага, утга зохиол шүүмжлэгчид хамгийн шилдэг романуудыг өөрсдийн шүүлтүүрээр шүүж, жагсаалт гаргасан байдаг. Тэдгээрийн нэг болох АНУ-ын Уэслийн Их Сургуулийн профессор, доктор Даниэл.С.Бертийн гаргасан аугаа 100 романы эрэмбэлэгдсэн жагсаалтыг толилуулж байна.
Тэрээр энэхүү жагсаалтыг гаргахдаа утга зохиолд романыг реализм буюу энгийн амьдралыг яг тэр хэвээр илэрхийлэх явдлаар энэ мэт хязгаарлах нь хэтэрхий явцуу, буруу хандлага хэмээн үзсэн байна. Түүний үзэж буйгаар роман нь романтик зохиол, реализм хоорондын болон шүлгэн, уран төсөөлөлт ба бодит илэрхийллүүд хоорондын зохист синтез ажээ. Уншигч энэ синтезээс л жинхэнэ амтыг мэдэрнэ. Гэхдээ түүний зохист синтезээр авч үзвэл Свифтийн “Гуливерийн аялал”, Карролын “Алиса гайхамшгийн оронд”, Толкейний “Бөгжний эзэн” гэх мэт хэт уран зөгнөлт зохиолууд роман биш ажээ.
Ингээд 2004 онд хэвлэгдсэн түүний “100 роман: Бүх цаг үеийн хамгийн агуу романуудын эрэмбэ” номд багтсан дэлхийн шилдэг романуудын жагсаалтыг хүргэе.
Дэс |
Романы нэр |
Бичсэн он |
Зохиолч |
1 |
Дон Кихот |
1605, 1630 |
Мигель Сервантес |
2 |
Дайн ба энх |
1869 |
Лев Толстой |
3 |
Улисс |
1922 |
Жэймс Жойс |
4 |
Алдагдсан цаг хугацааны эрэлд |
1913-27 |
Марсел Пруст |
5 |
Кармазовын ах дүүс |
1880 |
Феодор Достоевский |
6 |
Моби Дик |
1851 |
Херман Мелвилли |
7 |
Мадам Бовари |
1857 |
Густав Флоберт |
8 |
Миддлмарч |
1871-72 |
Жорж Элиот |
9 |
Шидэт уул |
1924 |
Томас Манн |
10 |
Гэнжийн дууль |
11-р зуун |
Мурасаки Шикибү |
11 |
Эмма |
1816 |
Жэйн Остин |
12 |
Хүйтэн байшин |
1852-53 |
Чарьз Дикенс |
13 |
Анна Каренина |
1877 |
Лев Толстой |
14 |
Хекльберри Финний аялал |
1884 |
Марк Твен |
15 |
Том Жонес |
1749 |
Хенри Филдинг |
16 |
Их хүлээлт |
1860-61 |
Чарьз Дикенс |
17 |
Абсалом, Абсалом! |
1936 |
Уильям Фолкнер |
18 |
Элчин сайдууд |
1903 |
Хенри Жеймс |
19 |
Зуун жилийн ганцаардал |
1967 |
Габриел Гарсиа Маркез |
20 |
Агуу Гэцби |
1925 |
|
21 |
Гэрэлт цамхагруу |
1927 |
Виржиниа Вулф |
22 |
Гэм, зэм |
1866 |
Феодор Достоевский |
23 |
Чимээ ба уур хилэн |
1929 |
Уильям Фолкнер |
24 |
Нэрэлхүү дуудлага худалдаа |
1847-48 |
Уильям Мейкпис Теккерей |
25 |
Үл үзэгдэгч хүн |
1952 |
Ральф Элисон |
26 |
Финнегийн хойлог |
1939 |
Жэймс Жойс |
27 |
Шинж чанаргүй эр |
1930-43 |
Роберт Мусил |
28 |
Татах хүчний солонго |
1973 |
Томас Пинчон |
29 |
Нэгэн бүсгүйн хөрөг |
1881 |
Хенри Жеймс |
30 |
Дурласан бүсгүй |
1920 |
Д.Х.Лауренс |
31 |
Улааныхан ба харынхан |
1830 |
Стендаль |
32 |
Тристрам Шенди |
1760-67 |
Лаурэнс Стэрнз |
33 |
Амьгүй албат |
1842 |
Николай Гоголь |
34 |
Урберуиллийн Тесс |
1891 |
Томас Харди |
35 |
Будденброкийнхон |
1901 |
Томас Манн |
36 |
Эцэг Горио |
1835 |
Онор'Де Бальзак |
37 |
Зураачийн залуу насны хөрөг |
1916 |
Жэймс Жойс |
38 |
Салхит өндөрлөг |
1847 |
Эмили Бронте |
39 |
Тугалган бөмбөр |
1959 |
Гүнтер Грасс |
40 |
Моллой, Малонийн үхэл: Нэрлэх боломжгүй |
1951-53 |
Самуэль Бэккет |
41 |
Бардам зан ба мухар сүсэг |
1813 |
Жэнь Аустон |
42 |
Час улаан захидал |
1850 |
Натаниел Хавфорне |
43 |
Эцэг, хүүхдүүд |
1862 |
Иван Тургенев |
44 |
Ностромо |
1904 |
Жозеф Конрэд |
45 |
Хайрлагдсан хүн |
1987 |
Тони Моррисон |
46 |
Америкийн эмгэнэл |
1925 |
Теодарь Драйзер |
47 |
Лолита |
1955 |
Владимор Набаков |
48 |
Алтан тэмдэглэлийн дэвтэр |
1962 |
Дорис Лессинг |
49 |
Кларисса |
1747-48 |
Самуэль Ричардсон |
50 |
Улаан асрын зүүд |
1791 |
Цао Шиүкин |
51 |
Шүүх ажиллагаа |
1925 |
Франц Кафка |
52 |
Жэйн эйр |
1847 |
Шарлотте Бронте |
53 |
Эр зоригийн улаан сүлд |
1895 |
Стефань Крэйн |
54 |
Уур хилэнгийн усан үзэм |
1939 |
Жон Стэйнбек |
55 |
Петербург |
1916/1922 |
Андрей Белый |
56 |
Юмс бутран салах нь |
1958 |
Чинуа Ачебе |
57 |
Клевесийн гүнж |
1678 |
Мадам Де Лафаяатте |
58 |
Үл таних хүн |
1942 |
Алберт Камью |
59 |
Миний Антониа |
1918 |
Уилла Катер |
60 |
Хууран мэхлэгчид |
1926 |
Андрей Гайд |
61 |
Цайлган сэтгэлийн эрин |
1920 |
Эдит Уартон |
62 |
Сайн цэрэг |
1915 |
Форд Мадокс Форд |
63 |
Сэхээрэлт |
1899 |
Кэйт Шопен |
64 |
Энэтхэг хүрэх зам |
1924 |
Е.М.Форстер |
65 |
Герцог |
1964 |
Сол Беллоу |
66 |
Үр хөврөл |
1855 |
Эмилия Золя |
67 |
Call It Sleep |
1934 |
Хэнри Рот |
68 |
АНУ гурамсан роман |
1930-38 |
Жон Дос Пассос |
69 |
Өлсгөлөн |
1890 |
Кнут Хамсун |
70 |
Берлин Александрплатц |
1929 |
Альфред Доблин |
71 |
Давсны хотууд |
1984-89 |
Абд ал-Рахман Муниф |
72 |
Артемио Крузын үхэл |
1962 |
Карл Фуэнтос |
73 |
Зэр зэвсэг минь баяртай |
1929 |
Энрест Хэмингуэй |
74 |
Брайдшидэд дахин зочилохуй |
1945 |
Эвилин Во |
75 |
Барсегийн эцсийн хуанли |
1866-67 |
Энтони Троллоп |
76 |
Пиквикийн баримтууд |
1836-67 |
Чарльз Дикенс |
77 |
Робинон Крузо |
1719 |
Даниэль Дефо |
78 |
Залуу Вертерийн сэтгэлийн шаналгаа |
1774 |
Иоханн Вольфганг Гёте |
79 |
Кандид |
1759 |
Вольтер |
80 |
Уугуул нутгийн хүү |
1940 |
Ричард Райт |
81 |
Галт уулын дор |
1947 |
Малколм Лаури |
82 |
Обломов |
1859 |
Иван Гончаров |
83 |
Тэдний нүд бурханыг харж байсан юм |
1937 |
Зора Нейл Хурстон |
84 |
Вейверли |
1814 |
Сир Уолтер Скотт |
85 |
Цасан орон |
1937, 1948 |
Ясунара Кавабата |
86 |
1984 |
1949 |
Жорж Орвелл |
87 |
Сүй тависан нь |
1827, 1840 |
Алессандро Манзони |
88 |
Сүүлчийн Могикан |
1826 |
Жэймс Фэнимор Күүпер |
89 |
Том авгын овоохой |
1852 |
Харрит Бичер Стөүв |
90 |
Шоовдор хүмүүс |
1862 |
Виктор Хьюго |
91 |
Зам дээр |
1957 |
Жэк Керуак |
92 |
Франкштейн |
1818 |
Мэри Шэллей |
93 |
Ирвэс |
1958 |
Жузеппе Томази ди Лампедуза |
94 |
Хөх тарианы талбайн дундуур |
1951 |
Ж.Д.Сэлинжер |
95 |
Цагаан хувцаст эмэгтэй |
1860 |
Уилки Коллинз |
96 |
Эрэлхэг цэрэг Швейк |
1921-23 |
Ярослав Хасек |
97 |
Дракула |
1897 |
Брэм Стокер |
98 |
Шадар гурван цэрэг |
1844 |
Александр Дюма |
99 |
Баскервилийн анч нохой |
1902 |
Артур Канон Дойл |
100 |
Салхинд туугдагсад |
1936 |
Маргарет Митчелл |
Цагийг эзэлсэн аугаа романууд... | ||
Үзсэн: 7439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.