Шууд Chart

Эмчийн төгсөлтийн дараах сургалтын журмын өөрчлөлтөнд хүргүүлэх санал

2013-09-02 17:21:37

Төгсөлтийн дараах сургалтын чанар, хэлбэр нь олон жилийн турш эмч, оюутан, салбарын бусад мэргэжилтнүүдийн хувьд анхаарал татсан чухал сэдвүүдийн нэг байсаар ирсэн билээ. Уг тогтолцоог засахын тулд Эрүүл мэндийн яамнаас төгсөлтийн дараах сургалтын журамд өөрчлөлт оруулж төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах хусэлтэй резидент эмч нарыг сум, өрхийн эмнэлэгт ажилласан хугацаа харгалзалгүй бүртгэн энэ хугацаанд цалинжуулж, сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар төлөвлөсөн байгаа нь зарчмын хувьд сайшаах хэрэгтэй ч шүүмжтэй хандах хэд хэдэн шалтгаан байсаар байна.

Юун түрүүнд тус журмын төслийн 2.5-д зааснаар хувь хүнийг захиргааны аргаар резидентийн сургалтын 4 жилийн эхний 2 жилийг боловсон хүчний дутагдалтай доод шатлалын эмнэлэгт ажиллуулахаар журамд тусгасан нь одоо хүчинтэй байгаа журамтай харьцуулахад чанарын хувь яалгаагүй байгаа бөгөөд халах хэрэгтэй гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбар нь цэрэгжсэн институци биш учир хувь хүний чөлөөт сонголтыг хүндэтгэх хэрэгтэй.

Захиргааны аргаас гадна хүнийг татаж ажиллуулах өөр арга олон бий бөгөөд ажиллах хүнийхээ хөдөлмөрийн бүтээмж, дур хүсэлд нь ч асар эерэгээр нөлөөлөх болно гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Гэхдээ үүнээс илүү чухал асуудал бол өрх, аймаг, дүүргийн эмнэлгүүд шиг эрүүл мэндийн салбарт онцгой үүрэгтэй цэгүүдийг резидент эмчийн талбар мэт ойлголтыг үйлчлүүлэгчдэд төрүүлсэн байдал одоогоор үүсээд байгаа билээ. Нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээнд итгэхгүй, сэтгэл ханамжгүй байгаа өвчтөнүүд гуравдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэх, гадаадад хүртэл эмчилгээ хийлгэхэд хүрч байна.

Өрхийн эмч нар эрүүл мэндийн олон салбарын өргөн мэдлэгтэй, тусгайлсан туршлагатай, хүнтэй ажиллах чадвар нарийн шаардсан мэргэшил бөгөөд удирдлагаас нь хамаараад эрүүл мэндийн салбарын зардалд ч дорвитой нөлөөлж чадах үндэс, суурь учир бусад улс орны анагаахын боловсролын тогтолцоонд тусгайлсан нарийн мэргэшил хэлбэрээр зааж, мэргэжилтэн бэлддэг билээ. Монгол улсын хувьд ч гэсэн аль болох богино хугацаанд энэ хэлбэрт шилжих нь эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа итгэлцлийн хямралыг засахад том түлхэц болох болвуу.

Туршлага багатай эмч нар нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгүүдэд мэргэших зорилгоор ажиллах нь зүйтэй ч, боловсон хүчний хямралд зөвхөн гал унтраагчаар ажиллавал өвчтөний эрх зөрчигдөж, залуу эмчийн эрч хүч мохох аюулд орон эрүүл мэндийн салбарын нэр хүнд унана, унасаар ч байна.


Дараагийн шүүмж бол резидент эмчийн хөдөлмөрийн харилцааны зохицуулалттай холбоотой. Сургалтанд хамрагдаж байгаа залуу эмч нар нь зохион байгуулалтын хувьд тухайн эмнэлгийн бүтцийн нэг хэсэг биш байсан нь хариуцлага хүлээх, түүнийхээ хэрээр гардаж ажиллах боломж дутуу байдал үүсгэж байдаг. Уг журмын төслийн 11.2.6-д заасны дагуу “суралцагчтай үүсэх хөдөлмөрийн харилцааг зөвхөн дотоод журмын дагуу зохицуулна” гэсэн нь хангалтгүй гэж үзэж байна. Одоо байгаа нөхцлөөр тасгийн эмч нар нь резидент эмчийн хариуцлага, үүрэг хүлээхгүй байгааг өвчтөний хувьд эрсдэл гэж үзэн ажлын мөн чанарыг өөрсдөө хийж, резидент эмч нарт сургалтанд тэр бүр ногдохгүй ажлуудыг даалгадаг. Энэ нь залуу эмчийн ажлын ёс зүйд сөргөөр нөлөөлж байна.


Дээрх зүйлтэй холбоотой журмын төслийн 2.11-д ЭМЯ резидент эмч нарын аль эмнэлэгт хувиарлагдаж дадлага хийхийг томилно гэсэн нь мөн л хуучин арга барилыг илтгэж байна. Харин үүний оронд цалин өгөөд ажлаа хийлгүүлэх гэж байгаа эмнэлэгийн дарга нь хүсэлтээ хүргүүлсэн залуу эмч нар дундаас сонголтоо хийдэг зарчимтай байвал талуудын эрх ашигт нийцэх магадлал нь өндөр болно. Эрх мэдэл яамны гарт хэт төвлөрөх тусам хэрэгтэй асуудлууд шийдвэрлэгдах нь улам удааширч, тогтолоцооны уян хатан байдал алдагдан, сургалтын бүтээгдэхүүний чанар дорддог гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хүн ховор байх боловуу.

Дээрх асуудлуудыг шийдэхийн тулд эдгээр саналуудыг дэвшүүлж байна.
1.    ЭМЯ мэргэшил тус бүрд хяналтын тоог батлан холбогдох санхүүжилтийг төсөвт суулгах ажлыг хариуцана.
ЭМХҮТ элсэлттэй холбоотой дүрэм, журам гаргана. Мэргэшлийн холбоо сургалтын хөтөлбөрийг боловсруулж төгсөлтийн шалгалтыг зохион байгуулна. Цаашид резидент эмч нарын ёс зүйн хяналт, мэргэжлийн үйл ажилгааны чанарын баталгааг хариуцан ажиллана.
2.    Сургалт явуулах эмнэлгүүд элсүүлэх резидент эмч нарын орон тоог нийтэд зарлана.
Резидент эмч нарын цалингийн зардлыг сургалт явуулах эмнэлэг төсөвтөө суулгаж ЭМЯ батлуулах ажлыг хариуцах учир дүүрэг, орон нутгийн эмнэлэгүүдийн одоо байгаа төсөвт нэмэлт зардал гарахгүй.
3.    Эмч нар баклаврын боловсрол эзэмшиж төгссөний дараа нарийн мэргэшлийн сургалтанд шууд хамрагдах эрхтэй болж сургалтанд хамрагдах хүсэлтээ эмнэлэг, сургуульд өгнө. Ерөнхий болон нарийн мэргэшлийн дипломыг авах эмч нарын нэрийн жагсаалтыг мэргэжлийн холбоод өргөн барьсанаар сайд батлана.
4.   Сургууль, эмнэлэг нь ЭМХҮТ-ийн журмын дагуу элсэлтийг явуулж, шалгарсан эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулна. Сургалтын хөтөлбөрийн дагуу резидент эмч нар эмнэлэгтэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн эмнэлэг, тасгийн органик бүрэлдэхүүн хэсэг болж суралцан ажиллана.
5.    Сургалт 4 жил үргэлжилнэ. Эхний хоёр жил нь гуравдугаар шатлал, БОЭТ, төрөлжсөн төвүүд дээр суралцаж, 3 дахь жилээс харьцангуй туршлагатай резидент эмч нар нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгүүдэд мэргэшлийнхээ сургалтын хөтөлбөрийн дагуу тасгуудад тойролт хэлбэрээр ажиллана.
6.    Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах эмч нарт нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгүүдэд ажилласан байх шаардлага тавигдахгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.
7.    Резидент эмч нарын цалин одоогийн хамгийн доод цалингийн шатлалаар санхүүжигдсэн ч гэсэн ажиллаж байгаа эмч нарынхыг нэмэх хэрэгтэй болно. Шатлалыг нь бүтнээр нь нэмсэн ч буруудахгүй байх. Зайлшгүй хийгдэх ёстой ажил учир сайдын түвшинд анхаарал хандуулах байх.
       Харин орон нутгийн эмнэлэг, хоёрдугаар шатлалын эмнэлэгүүд цалин, сургалтын нөхцлөөр залуу эмч нарыг татах арга хэлбэрт шилжинэ.
Гуравдугаар шатлалын эмнэлэгүүдэд орон тоо олдоогүй эмч нар өөрийн эрхгүй орон нутгийн эмнэлэгт хандах болно. Сургалтынхаа сүүлийн жилүүдэд ажиллаж танилцсан эмч нар дүүрэг, орон нутгийнха эмнэлэгүүдийг сонгох магадлал нь нэмэгдэнэ. Орон нутгийн удирдлагууд ч залуу боловсон хүчин татахын тулд зардал хуваалцах хүсэлтэй байх болно.
Ингэж сургалтын хөтөлбөр боловсруулахыг мэргэжилтнүүд, ямар ажилд орохоо хувь хүн өөрөө, хэнийг ажилд авахыг нь дарга шийдэх эрхтэй болж харин ЭМЯ ямар мэргэжилд хэдэн хүн бэлдэхээ шийдэн эрх мэдлийн хэт төвлөрлийг бууруулж улмаар чанартай эмч бэлдэх тогтолцооны нэг чухал хэсэг болно гэж үзэж байна.

“Монголын эрүүл мэндийн салбарын залуучуудын холбоо” ТББ


 


Эмчийн төгсөлтийн дараах сургалтын журмын өөрчлөлтөнд хүргүүлэх санал  
Үзсэн: 12089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зулаа [66.181.161.xxx] 2018-09-06 17:21
4jil bolgoj bolohgvi bid nar ardaa vr hvvhed hani ijil geed adilhan l amidraltai ulsuud. 2jil yaaj ahij surnadaa gj bodoj bhad 4bolgowol hetsvv l bna shv. Erhem said naraa
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-06-21 10:55
хуулийхний цалинг тийм хурдан нэмж болсон байж эмч нарийнхаа цалинг нэмж болдоггүй юм уу? их мөнгө аваад ирэхээр ажилдаа сэтгэлтэй хариуцлагатай ажиллана биз дээ. Удирдлагаууд минь Монгол чинь жижигхэн шдээ өөрчлөлт хийвэл хурдан л хурдэг шүү дээ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-06-21 01:50
Бараг дахиад өөр мэргэжил эзэмшээд явах нь дээр гэсэн ойлголт төрүүлж байна. САйн ярьвал 3 их дээд сургууль төгсөхөөр хугацаа... УУр хүрээд байхын... Хариуцлага өндөр. Нэг хөл наранд нөгөө хөл нарсанд гэгчээр цаг тутамд өндөр хариуцлага шаарддаг хэрнээ үүндээ дүйцэх цалин хөлс өгддөггүйн байж. Гадаад улс зориод 2 жил сураад бонусд нь хэлтэй болоод ирсэн нь дээр юм биш үү???
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-06-21 01:42
Энэ гаргаж байгаа журам нь бор зүрхээрээ явж байгаа эмч нарт л үйлчлэнэдээ... Тэгээл нөгөө томчуул гэгдэх хүмүүсийн хүүхдүүд, нөлөө бүхий эмч ах эгч аав ээж амраг садантай хүмүүс нь урд нь журам дагаж байгаагүй журам шинэчлэгдээд ч дагахгүй. Хэтэрхий юм. Сурахаа хүртэл боймлуулах...
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-06-21 01:38
boslogo gargamaar sanagdchihlaaa... emch nar mongoliin niigmiin hamgiin yduu tarchig amidraltai 30 hurcheed hj buteesen zuilgui sursan medlegee ch ashiglah chadwargui huleesend orson yr n bol hen ch bish l bolohiin bna!!!
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-05-03 13:48
fuск 10 jil hen surah yum
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-05-03 13:48
Fuск
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-05-03 13:47
fuck 10 jil surahuu ai
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-22 22:52
Ene zow bh ldaa tehdee anhan shatand ajilaj bgad orwol ilvv amar bh bha tegehgvi shud restend hiiwel joohon dutmag l boloh bhdaa
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-04-22 21:36
Hahuuliin haalgaa bitgii neegeed bai.deedsuud ee
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-04-22 21:35
300-500avdag biz,ded ihenh n. Tm bj.
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-04-22 21:34
4jil surchihaad zarim n 2jiliin dotor holoo olj bhad. Bid 6jil surchihaad neg muu yum holoo oloh gd zutgej bhad arai denduu yumaa. Yamar emchiin tsalin tm ch ondor bish
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-04-22 21:32
Niigemtei n emch naraa hol niiluuleechee
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-04-22 21:32
4jil 1460honog emnelegiin zarts ner nuur ch ugui yag yu hiih uu. Neg zuileer daganahaar uul n 1r shatlalaasaa amar yum bish uu. Chanartai garaar ur duntei zaaval deed tal n 2jil bolno gej bodj bn.,
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-04-22 21:26
Bid bugd ardaa amidraltai yaaj amidar gd bn a. Hodolmoriin holsnii dood hemjeegeer tsalinjaad 4jil gutlaa chireh uu.bugd hoinoo 1ees 2huuhedtei.etseg eheesee 25.26hureed mongo hureltsehgui bn gd bailtai bish hetsuu l asuudal bn daa
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2014-04-22 21:24
Emnelegiin darga nar hahuulaar duureh yum bn.l da.hahuul ogohgui bol hamaatan sadan ternii ch huuhd gd l avah blgui.iim zuil gargasan n heterhii neg talaa barisan asuudal bn daa
183.177.98.xxx [183.177.98.xxx] 2014-03-17 14:53
дээрх саналууд зөв зүйтэй юм шиг санагдлаа
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-10 11:43
yoo zailaasai emch hun hun bish yum bnaldaa manai ene mongoliin togtoltsoo haashaa yawaad bnaaaa humuuseee bagasgaaasai arzaasan olon oyutnuuud
94.137.223.xxx [94.137.223.xxx] 2014-02-07 12:21
eo yu be arai l yuma angahin oyutnud nasaral surdgl da tghde bur araai dendne 30 hurj bj oyutni amidrlas salhinmu hasha in tgchd arai gj emch bli gj bdhd bidnii amidrl yuch bhgui etsg ehe zulgasarl bj bhin bnshd tsalin n ih bish bj sjardlagal ondr blgod bhin emch bs emch gdg ner zuh gj bg humuse bodmor iin bid nar ymr ropod uu. anagahin salbar bur iljirtsn yuma jil nemle gd yu orchlogdhin terni ornd undsn surgalta saijrulch eee.
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2014-02-06 09:08
Ene erguu said eniig hiij chadahgui eee
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2014-02-05 22:44
buhel buten 6 jil surchihaad 4 jil gedeg dendenee tegbel 6 jiliin surgalt chin yu gej unelegdeh yum be 2 jil l hangalttai
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2014-01-15 11:11
болж бүтэж байгаа юм нэг ч алга яаачихсан улс вэ? олигтой шийдвэр гаргаж чадахгүй, гаргасан шийдвэрээ мөрдөж чадахгүй одоо тэгээд яах вэ хүмүүсээ. энэ эмч нарын амьдрал үнэхээр хэцүүдлээ. цалин бага, монголд эмчийн нэр хүнд байхгүй болсон хэрэв 4 жил сургаж эмч нар бэлдэнэ гэвэл нйигмийн асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй ш дээ...
Eegii Jargal [202.126.90.xxx] 2014-01-14 22:34
Резидентийн сургалтанд төгсөөд шууд орох болсон нь сайшаалтай ч 4 жил болгоод эхний 2 жил нь түрүүчийн мөн л адил 1,2- шатлалын эмнэлэгт ажиллах нь түрүүчийн журмаас ямар ч ялгаагүйн дээр төгсөөд орон нутагт эмчээр ажиллаад цалингаа бүтнээр нь авсан нь залуу эмч нарын амьдралд хэрэгтэй харин 4 жил цалингийн доод хэмжээгээр цалинжина гэдэг хэцүү бид чинь ажилаас гадна амьдралтай хүмүүс шүү дээ үүнийг удирдлагууд та нар минь тунгаан бодолцож үзнэ үү
Eegii Jargal [202.126.90.xxx] 2014-01-14 22:32
Резидентийн сургалтанд төгсөөд шууд орох болсон нь сайшаалтай ч 4 жил болгоод эхний 2 жил нь түрүүчийн мөн л адил 1,2- шатлалын эмнэлэгт ажиллах нь түрүүчийн журмаас ямар ч ялгаагүйн дээр төгсөөд орон нутагт эмчээр ажиллаад цалингаа бүтнээр нь авсан нь залуу эмч нарын амьдралд хэрэгтэй харин 4 жил цалингийн доод хэмжээгээр цалинжина гэдэг хэцүү бид чинь ажилаас гадна амьдралтай хүмүүс шүү дээ үүнийг удирдлагууд та нар минь тунгаан бодолцож үзнэ үү
Eegii Jargal [202.126.90.xxx] 2014-01-14 22:31
Резидентийн сургалтанд төгсөөд шууд орох болсон нь сайшаалтай ч 4 жил болгоод эхний 2 жил нь түрүүчийн мөн л адил 1,2- шатлалын эмнэлэгт ажиллах нь түрүүчийн журмаас ямар ч ялгаагүйн дээр төгсөөд орон нутагт эмчээр ажиллаад цалингаа бүтнээр нь авсан нь залуу эмч нарын амьдралд хэрэгтэй харин 4 жил цалингийн доод хэмжээгээр цалинжина гэдэг хэцүү бид чинь ажилаас гадна амьдралтай хүмүүс шүү дээ үүнийг удирдлагууд та нар минь тунгаан бодолцож резидентийн цалингаа нэмэх тал дээр анхаар ч үзнэ үү.
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2013-11-09 18:30
Лиценз гэж шал хэрэггүй зүйл их чөдөр болж байна. Энэний цаана хэн нэг даргын ашиг сонирхол, мөнгө олох арга нуугдаж байгаа гэж бодожбайна. Сүүлийн үед тэтгэвэрт гарсан ажиллаагүй байгаа эмч нар заавал кредит гэбэг юм авсан байх ёстой гэсэн тушаал гарсан бололтой. Тэр нь нэг кредит нь 8500 төгрөг гэнэ. Хэрэв кредит аваагүй бол болохгүй юм гэнэ. Ажилласан ажиллаагүй ч заавал авах ёстой гэсэн энэ тушаалыг хэн гаргасан байна даа.
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2013-10-04 11:56
байгууллагын захиалгаар нэн яаралтай мэргэжлээр сурах гэхээр жил болоогүй байна, 5 жилийн лицензтэй байна гээд асуудлууд тулгарах юм....... Уг нь энэ байгууллагын захиалга их л хэрэгцээтэй баймаар юм........
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2013-09-08 15:35
4 жил ч арайы хэтэрнээ урьд нь бол 45 хоног л байсын байналээ ш дээ хэн 4 жил сурахын бэ хөдөө 2 жил ажилчаад дахиад очоод 4 жил гэдэг бүтэхгүй асуудал
124.158.90.xxx [124.158.90.xxx] 2013-09-04 18:30
Хэн 4 жил суух билээ дээ тэнэг биш Юм бол эмч болохгүй
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-04 15:27
Oyutan baihas bi ehled anharmar yma. Arin halgani bahan hun avchad terige sur ni ch emneleg ni ch shingej chadku. Bagsh emch nar ni arzaisan olon oyutnuda harad ym ch uzulj harulku. Av bolno surch chadku bgag ni hasaj chaddg bh heregtei shd. Chanartai heden oyutnud togsvol emnelegud uned orj, hunig tsalingui zarahgui harin ch emchtei bolohin tuld ondor tsalin sanal bolgono shd. Bi lav 2 jil 1r emnelegt unegui ajillaj bj jinhene ajiltan bolsn emchiig medeh ym bn. Ingej huniig shulj bolku bha. .....
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-04 13:55
Jil nemegdeed chanartai bolohgui ee. Emch gedeg chini bas Hun bdag yum Sh dee bas amidral gej bdag yum.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-09-04 11:48
эмнэлгүүд авах хүнээ шийднэ гэд ирэхээр нөгөө л хахуул нь улам л ихсэнэ дэээ. жирийн ардын хүүхэд эмнэлгийн байгууллагад өргөдөл бичээд намайг аваач би танайд орж ажиллаж сурах хүсэлтэй гэхэд зайл л гэнэ шүүдэ. тэгээл өрийнхөө хамаатан таньдаг хүний хүүхдийг энэ хүний сонгосон мэргэжил манайд дутаж байна гэд авчихад хэн юу гэх юм бэ? арай л бодит биш юмаа
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-04 00:34
Сайхан бичиж, ярьж болноо. Хэрэгжүүлэхэд их хүчин чармайлт, лобби, үүнд хамаатай талуудын өөрсдийн тэмцэл хэрэгтэй. Зүгээр сууж байгаад хэн нэгэн та нарын өмнөөс хийхгүй л болов уу.
Lhagwaa Dugar [202.55.191.xxx] 2013-09-03 22:20
oron nutagt ajlaad irj bgaa hvniig 4 jil gj zaah n bsl hetsvv l yum bn ingj zaah bsn bol anh surguulid orhod n heleh estoi bsn bh shuud 4 jil bolgoj bolohgvi ee herwee 4 jil resdent hiine gewel surah hvn bh uuu ehleed 6 jil oyutan huduu 103iin emch bolon urhiin emcheer 2 jil tegeed resdented irtel 4 jilee geed bh teneg biz de huuli juram batalj bgaa nvhduud ee
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2013-09-03 22:15
emch gedeg hvn chn nasaaraa surah oyutan bdg hvn getel tsaash n surah bolomj n boogdmol bn bs resdent n 4 jil bn gdg chn 6 jil suraad 2 jil ajllaad 4 jil surna gdg ger bvliin asuudal sanhvv geed mash olon asuudal vvsch bn vvniig bodoh heregtei hangalt muu surah jil olon bn resdent 2 jilees ilvv bh demii hamgiin gol n hvn sonirholtoi hangalt sain bj sain emch bii bolno ungursun bodlogoor odoog tuluwluj bolohgvi gj bodoj bn etsest n helhed emch hvn surah gj amidraad bn uu amidrah gj mergejiltei boloh gj suraad bn uu sain bodooroi juram batlah gjbgaa hvmvvseee bayarllaaa
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-03 20:07
төгсөлтийн дараах сургалтыг 2 жилээр нь байлгах хэрэгтэй.харин анагаахын сургалтаа оюутан байхад нь сайн суралцуулж өндөр шалгууртай баймаар байна.
103.11.195.xxx [122.201.18.xxx] 2013-09-03 20:06
миний бодлоор эмч нарынхаа цалинг нэмэх цаг болсон юм биш үү арай л хэтэрхий юмаа. Нэг газар ажилд орно гэтэл тохижилт үйлчилгээний ажилтнуудаас бага цалин авах юм. Бид ямар 6н жил зүв зүгээр явж байгаад төгссөн биш.Сэтгэл зүрх оюун ухаанаа зарцуулан байж төгссөн.Резидент эмчээр сурахад доор хаяж 500,000 болгох хэрэгтэй. Бид нар чинь ажиллаж амьдарна алийн болгон гэр бүлийнхээ хүмүүсээс шимэгчилж амьдардаг празит шиг амьдрах вэ дээ бодох л зүйл.
119.193.218.xxx [119.193.218.xxx] 2013-09-03 16:31
цалингийн доод хэмжээ гэдэг нь одоогийн мөрдөж байгаа эмч нарын цалингийн сүлжээний доод шатлал буюу ерөнхий мэргэжлийн эмчийн авч байгаа цалингийн хэмжээгээр тооцсон боловуу, энэ нийтлэл ТББ-н санал гэсэн гарчигтай байгаа болохоор журмыг хэрхэн яаж батлахыг бодлого боловсруулж байгаа хүмүүс шийднэ гэж ойлгож байна.
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2013-09-03 16:26
chanar chanar gej shaahiin deer vyd 6 saraar tugssun buh humuus haashain chanargui tugssim bnldaaa tegsen hernee ter emch nar maani odoo gaviyat avtsan yvj bhuu gol n programmaa hugatsa ymiin gargaal ter 2 jiliinhe hugatsaand zaagaal surgaal gargaval barav., ymar hel zaah gej bgaa bish tugsguud ymar 10n sayiin tsalimta ajil huleej bgaa bish., tsalim baga., tugsuud ajliin bair n baijgui bsan ch hen maniusiig tgl shuud l avav gej bas deer n emegtei humuus yahiin gants surhin toloo bish huuhed geren oron zondoo l tsaad humuus cine amjuulah ym hum bnshdee ali ali talaa sain bodoj bj ym helj yrimaarin.,.,.,
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2013-09-03 14:01
зарим талаар өрөөсгөл болсон мэт санагдлаа чанар муутай сургалтыг хугацаагаар нь халхалах гэсэн мэт л санагдаж байна даа. Энэ бүхний чинь ард нь хүний амьдрал байгаа шүү дээ. 4-н жил цалингын доод хэмжээ болох 190 мянган төгрөг аваад одоогийн нийгэмд амьдарч чадлаа юу.
114.31.66.xxx [114.31.66.xxx] 2013-09-03 11:56
tegeed yum l bol hen ch bish yum shig tsalingiin dood hemjeegeer tsalinjuulaad baidiin. 6 jiliin umnu bas l iish tiish n huviarlaad l tsalingiin dood hemjeegeer 109 000 tug tsalinjuulsan 3,4 sar tsalinguu ch ajilj l bsan. Dahij sain hararh heregtei arai heterhii urt udaan hugatsaa bna.
Tungalagtamir Lutsaikhan [180.235.165.xxx] 2013-09-03 11:17
Ene gargaj bga asuudlaa tgd yag vnen zuwuur boditoor dagaj murddug l boloosoi.
180.235.165.xxx [180.235.165.xxx] 2013-09-03 11:15
ene zugeer hudlaa mungu saah gsn l asuudal.urd n 6 sar bj bolood l bsn.4 jil bolgoloo gd 6 saraar tugusdug bsn emch naraas sain emch turnu gj baihgui.
202.55.182.xxx [202.55.182.xxx] 2013-09-03 10:37
4 jil arai urt bn 2.5 jil bhad ch gesen nurshuu bsan ajildaa anhaarah u rezistentiin hicheeldee shamdah u
99.107.146.xxx [99.107.146.xxx] 2013-09-03 07:46
Surgaltin tulburiin asuudlig shiidej ugch bui ni sain taltai ch heterhii olon jil chanargui surgalttai bol hetsuu . 4 jiliin programin hutulbur bgaa uguig medehgui ch arai l denduu urt hugatsaa sanagdana. 2.5 jil bolomjiin hugatsaa bsan. Surgaltad hamragdah residence iig albadaj bish sonirhlin daguu yavuulj Ali emnelegt haana ajillahig sain sudalsni daguu yavuulahgui bol tuhain emnelgiin heregtei mergejliin surgaltad suugaad tugsnii daraa dutagdaltai emchiin surgaltad sursan , sonirholgui bsan , uur gazar shiljlee gm asuudluud ih gardag bilee. Iimd 2 talin geree, bolzol, gereenii hugatsaag tusgaj uguh ni heregtei dee.
122.254.119.xxx [122.254.119.xxx] 2013-09-02 23:14
like
119.193.218.xxx [119.193.218.xxx] 2013-09-02 22:43
deerhi sanaluudiig demjij bainaa. amjilt

Бидэнтэй нэгдээрэй