Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 03/

2013-09-03 08:43:43

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 28. Ангараг гараг. Хоёр хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Наран өглөөний 06:21 цагт мандаж, 19:34 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Хумх (1/20-2/18)   

Хүндхэн өдөр. Ихэнх хумхууд стрессээр дүүрэн өдрийг өнгөрөөнө. Ажил болон зугаа цэнгэлд хэт их энерги зарцуулагдахаас болгоомжил. Хосуудын хэрүүл маргаан ертөнцийн төгсгөл мэт санагдах болно. Гэхдээ тэр бүгд шийдэгдсэний дараа бие биенээ илүү гүнзгий ойлгоно.

 

 

Загас (2/19-3/20)

Өлзийтэй өдөр. Од гаригийн том чиг хандлагатай өдөр танд ирэх болно. Одоо таны оюун ухаан эмх цэгцтэй болж төвлөрөлт тань сайжирч анхаарлаа төвлөрүүлэх чадвар тань их хэмжээгээр өснө. Мөн эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж, хоолны дэглэм барихад маш тохирсон үе. Учир нь хичээл зүтгэлийг маш амжилттай үр дүн хүлээх болно. Оройг хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх нь ажлын өдрөө амжилттай дуусгах төгс төгсгөл.

 

Хонь (3/21-4/19) 

Хувь заяаны өдөр. Азтай өдөр. Хувиа хичээснээсээ болоод ойрхон байсан зорилгодоо хүрэх замаасаа хазайна. Хэн нэгнийг хуурах гэж оролдох хэрэггүй, эцэстээ баригдана. Олсон ашигтаа сэтгэл хангалуун, даруухан бай. Шинэ учрал цэцэглэнэ. Ямар нэгэн юманд зөвшөөрөл өгч байгаа бол хянуур байж юунд өгч байгаагаа шалга. Хуурамч амлалт хүзүүг тань орооно гэдгийг сана. Орчин тойрны өрсөлдөөн гүн бодолд оруулна. Үнэн зүйлээс болоод чөлөөтэй бус болж тавгүйтнэ.

 

Үхэр (4/20-5/20)   
Шинэ танил тань олон таагүй зүйлийн эхлэл болж мэднэ. Эрүүл мэнддээ анхаар. Зам хөндлөн гарахдаа болгоомжилж машинаа хурдтай жолоодохоос татгалз. Түүнчлэн иртэй үзүүртэй зүйл болон цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхаарал болгоомжтой бай. Ахмад настай хамаатан садан эсвэл дадлага туршалагатай хэн нэгнээр зүг чигээ заалгуулснаар таны асуудал ашигтай тал руугаа эргэнэ. Хэрвээ та хайхрамжгүй байвал бага зэргийн осол гарч болзошгүй.

 
Хамтатгах (5/21-6/21)   

Урам зориг өгөх өдөр. Амьдрал магадгүй идэвхтэй өрнөнө. Хотоос зайдуу гарах, хэлэлцэх асуудлаа орхиод амралтын өдрүүдэд романтик байх, найз нөхөд болон гэр бүлийнхнийгээ оролцуулан хамтдаа цагийг өнгөрүүлэх төлөвлөгөө гарга. Жинхэнэ хайр таны хамар доор байгааг та ойлгохгүй байх болно. Хэн нэгэн найрсаг зан гаргах сээтэгнэж айлгүйтэх, төрх байдал нь хайр дурлалыг илэрхийлж байгаа эсэхийг анзаарч бай. Таны урам зориг, төсөөлөл дээд цэгтээ хүрч таныг урлагийн сонирхлоо бүтээлчээр харуулахад дэмжиж өгнө.
 

Мэлхий  (6/22-7/22)   

Тодорхой бус өдөр. Шинэ сар эхэлж буй тул алхаагаа удаашруул. Ялихгүй будлиан үймээн тодорхой бодож чадахгүй байдал тань аливаа зүйлийг хичнээн хийх гэж зүтгэвч тийм ч үр дүнтэй байдалд хүргэхгүй. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Зөвхөн сайн уншиж ойлгож чаддаг бичиг баримтанд л гарын үсэг зурж болно. Энэ үед хийх ажил хэрэг гэрээ хэлэлцээр нөхөрсөг мөн итгэл дагуулж ирнэ. Таны алдар нэр өсөх тул танил, найз нөхөд түншүүдийгээ гүйцэж оч. Хэрвээ хайр дурлал тань татгалзахад хүрвэл нэмэлт хичээл зүтгэл гаргаарай.

 

Арслан (7/23-8/22)   

Таны ажил хэрэгч байдал, бэрхшээлээс гарах гарцыг өөр өнцгөөс олж харан шийдвэрлэх чадвар, нарийн тооцоотой зан ажил хэрэг амжилттай явагдахад эерэгээр нөлөөлнө. Бие тавгүйтэж магадгүй тул анхаар. Түүнчлэн хамт олонтойгоо болгоомжтой харьц. Учир нь зөрчилдөөнөөс та хохирч үлдэх магадлал өндөр байна. Хэдийгээр сохор болзоо тань амжилттай болж байгаа юм шиг боловч, энийгээ ажил хэрэг болгох тийм ч сайхан санаа биш юм. Шинэ хайр тань аль хэдийн гэрлэсэн эсвэл хэн нэгэнтэй холбоотой байж болзошгүй. Нууцлаг хайр тань хүч болгонтой хэд хэдэн төвөгтэй байдлыг үүсгэж болзошгүй.

 

Охин (8/23-9/22)   

Санхүүгийн гачигдалд орсон хэцүүхэн өдөр. Бусдын зөвөлгөөг сайн сонсож үр дагаварыг нь тооцоол. Удирдлагадаа өөрийн саналаа дэвшүүлээд хэрэггүй. Учир нь таны авъяас чадварыг зохих ёсоор үнэлэж чадахгүй тул та сэтгэлээр дахиад л унах болно. Эрэгтэй охиныхон хайр дурлалын адал явдал ба гэр бүлийн үүргийнхээ аль нэгийг сонгох сонголт тулгарна. Ихэмсэг дүрсхийсэн зан бүү гарга. Үйл явдалын гэнэтийн эргэлт танд ашиггүйгээр эргэх магадлалтай.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Идэвхтэй. Шинэ сар эхлэхэд нар үргэлжлэн бумбын ордонд байрлах ба таны нарны хоёр дахь зам нь орлого, материаллаг эд баялаг болон үнэ цэнэ байна. Та нэр төр, зорилгодоо хүрэхийн тулд нилээн идэвхтэй байна. Төлөвлөгөөний өөрчлөлт ашигтай байх тул тэмц. Сугар болон ангараг гаригууд нь хүндлэл, романтик хайр дурлал, сэтгэл татам байдал, сексийн идэвх, түрэмгий зан байдалд нөлөөлнө. Тиймээс хайр дурлалтай холбоотой асуудалд хайрт тань яг юу хүсэж байгааг мэдэх хэрэгтэй. Гоонь эрчүүд тохиолдлын янаг амрагийн явдалтай учирч, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.

 

Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр нэр төр хөөцөлдсөн тэмүүлэл ба ажлын идэвхээ бага зэрэг бууруул. Амьдралын эрч хүчний илүүдэл таныг доройтуулж магадгүй. Өөрийн бодолдоо хэт итгэснээс гэнэтийн хөнгөн шийдвэр үйлдэл гаргаж болзошгүй. Хүнд сорилт гэнэтийн саад тотгор таныг зорилгоос тань хазайлгана. Ийм үед нөхдийнхөө дэмжлэгээс бүү татгалз.

 

Нум (11/22-12/21)   

Тайван өдөр. Таны материаллаг амьдралд бүх зүйл хэвийн байна. Янз бүрийн эх үүсвэрүүдээс мөнгө орж ирж урсгал зардлыг нөхөж чадна. Ажлаа солих тухай бодож эхэл гэхдээ цаг нь арай болоогүй байна. Энэ ажлыг ирэх сард шийд. Орлогын шинэ эх үүсвэр олох эсвэл сайхан амрах боломж олж авах санаа төрөх бололтой. Сэтгэл хөдлөлөө бие махбодийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхийг хичээ.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 03/  
Үзсэн: 1702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй