Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.07.05/

2015-07-05 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 5. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 18. Адъяа гараг. Тооно одтой, 7 улаан мэнгэтэй хар морь  өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 05 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр та урьд хожид байгаагүй эрч хүчний урсгалыг мэдрэх болно. Ямар ч ажил үйл эхлүүлсэн бүгд бүтэмжтэй болж ямар ч ноцтой ярвигтай байдлаас өөрт ашигтайгаар мултран гарч чадна. Үдээс хойш бүр илүү их эрч хүчтэй байх болно. Эмэгтэй энэ ордныхон хүнтэй танилцах ба энэ нь шинэ хайрын түүхийн эхлэл болох юм баина. Худалдаа наймааны асуудалд яаралгүй болгоомжтой хандаарай.


Үхэр (4/20-5/20)

Өөрчлөлт, хувьсал, шинэчлэл, гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Хэрвээ та өөрчлөлт шинэчлэлийг хүсэж байгаа бол өнөөдөр л түүнийг эхлүүлэхээр шийд, харин эцсийн үр дүнг тэр дор нь бус харин хэсэг хугацааны дараа хүртэх болно. Гэнэтийн уулзалт, учрал тохиох хэдий ч таны амьдралд тэгтлээ их ул мөр үлдээхгүй байх бололтой. Энэ цаг мөчид та өөрийнхөө нэр хүндийг өсгөж, хайрттайгаа учрах болно.
 


Хамтатгах (5/21-6/21)

Тааламжтай өдөр. Өнөөдөр та олон нийтийн арга хэмжээнд оролцох, цэвэр агаарт гарч, зугаалахад таатай. Өөрөөр хэлбэл, тархиа амрааж, спортлог байх өдөр. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлснээр та амжилтад тун удахгүй хүрнэ. Гэнэтийн сайхан санал ирж, таны төлөвлөсөн төлөвлөгөөг өөрчлөх магадлалтай. Иймд сэтгэл хөөрлөө барьж зарим нэгэн төвөгтөй асуудалд ухаантай хандаарай. Энэ өдөр та хуучны, найз нөхөдтэйгээ харьцаагаа сэргээх, шинэ танилтай болоход тааламжтай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хүндрэлтэй, эсрэг тэсрэг өдөр. Үдээс өмнөх сөрөг хандлагууд ихээхэн асуудлуудыг дагуулах бололтой. Ажил төрөлдөө алдаа гаргаж, эргэн тойрны хүмүүстэй маргалдсанаар бие эвгүйрхэж магадгүй байна. Атаархагчдын зүгээс хорт явуулга ирж мэдэхийг үгүйсгэхгүй. Үдээс хойш байдал арай дээрдэх төлөвтэй. Орой тийш танд таатай мэдээ холоос ирэх ба цагийг сайхан өнгөрөөж аз жаргалтай байх болно. Зүүдээ эсрэгээр нь тайлбал оновчтой байх бололтой. Цагаан морь зүүдлэх нь азтай байхыг, харин хар бол таагүй үйл явдал тохиохыг зөгнөх болно.


Арслан (7/23-8/22)   

Эрүүл мэнд сайн. Амьдралын баяр баясгаланг бүрэн дүүрэн амтална. Гэр бүл болох, аялал жуулчлалд явахад сайн. Спортоор хичээллэ, хүүхдүүдтэйгээ харьц, гэр ахуйн цахилгаан техник худалдан ав. Хүндэтгэж явдаг хэн нэгэнтэйгээ уулзахаас эмээх хэрэггүй. Амьдралын амтыг мэдрэхэд тань дахин туслах болно. Таныг сонирхолтой уулзалт, таатай харилцаа хүлээж байна. Та энэ долоо хоногийг сайхнаар үднэ. Та идэвхтэй өнгөрөөж буйдаа баяртай байх болно.


Охин (8/23-9/22)    

Өөрийгөө дүгнэх, наманчилах өдөр. Өнөөдөр хүнд ачаалал, өдөр тутмын ажлыг хэсэг хугацаанд мартах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Өнгөрсөн өдөрт тохиосон таагүй үйл явдал танд эр зоригийн сургууль болж, сэтгэл санааны хүчийг шалгасан том сорилт байсан бөгөөд эдгээрээс та өөрийн сайн, муу талыг олж харна. Хайртай хүнтэйгээ ярилцахад хүнд хэцүү байх нь тодорхой. Харин яаран дүгнэлт хийхгүй байхыг зөвлөе. Гэр бүлд үүссэн нөхцөл байдлыг сайн тал руу өөрчлөхийг хичээгээрэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Сайхан амарч, сэтгэлээ ариусган, эргэлзээ төөрөгдлийг арилгах өдөр. Хий дэмий үймж, бусдын төлөө анхаарал хандуулсан дүр эсгэх гэсний хэрэггүй. Сонирхолтой танил, чухал уулзалт болохыг энэ өдөр танд амлаж байна. Өөрийн дотоод ертөнцийг бусдад дэлгэн харуулмаар санагдаж мэднэ. Сэтгэл зүрхний үнэт зүйлсдээ умбан жаргах өдөр. Гэр бүл, үр хүүхдийн хамтаар гэрээс гадуур цагаа өнгөрөөвөл таатай. Архи дарс, махан хүнс хэрэглэхээс зайлсхийвэл зохистой. Энэ өдөр нь таны дотоод сэтгэлийн уг үндсийг хөндсөнөөрөө онц сонирхолтой байх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Идэвхтэй амралт мөн төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүл. Долоо хоногийн турш тэнэг байдапд орохгүйн тулд биеэ барьж мөн бодлогогүй алхам хийхээс эмээж байсан бол өнөөдөр амьдралаас эрх чөлөөг мэдэрнэ. Хэрэв хэт их сэтгэл хөдлөлтэй, хүлцэнгүй бус байвал сэтгэл гутралаас болж зүрх өвдөх эсвэл хоол боловсруулах эрхтэн тань өвдөх болно.


Нум (11/22-12/21)    

Хөгшин настай төрөл төрөгсдөд таны оролцоо маш их хэрэгтэй байгаа тул энэ өдрийг тэдэнд зориулахыг од гарагс зөвлөж байна. Өөрийн хүрсэн өндөрлөгийг хамгаалахын тулд тэмцэх хэрэгтэй. Урьдчилан тооцоолоогүй зардлуудаас болж сарын эхний хагаст таны мөнгө санхүүгийн байдал тогтворгүй байсан байна. Хялбархан олз олно гэсэн төсөл төлөвлөгөөг бусдаас хүлээн авсаны хэрэггүй. Энэ нь танд алдагдал хохиролыг авчирах аюултай.
 


Матар (12/22-1/19)   

Гэртээ байхад таатай өдөр. Өнөөдөр гэр бүлдээ анхаарлаа хандуулах өдөр. Тэдний төлөө та юу хийж чадах, тэдэнд хэр их тус хүргэж чадах вэ гэдгээ сайтар бод. Та заавал агуу үйлстэн байж, тэдний төлөө их мөнгө зарцуулах шаардлагагүй. Та тэдний дуртай цэцэг эсвэл хүүхдэдээ унших дуртай номыг нь авч өгвөл тэдний сэтгэлд нийцнэ. Хүмүүсийн төлөө та юу л хийнэ тэр нь эргээд танд сайнаар нөлөөлнө гэдгийг сана.


Хумх (1/20-2/18)   

Амралт ба дуртай зүйлээр сонирхох нь танд сэтгэл санааны тэнцвэртэй ба нийлэмжийн байдлыг эргүүлэн авчирна. Хэт хардамхай ба сэжигч байхаас зайлсхий. Эдгээр нь ямарч үндэслэлгүй юм. Янаг амрагийн харилцаанд зөрчилт нөхцөл байдал үүсч, сэтгэл дундуур явах бололтой. Улмаар зам замаа хөөж ч магадгүй.



Загас (2/19-3/20)

Хэт их ачаалалттай, хүнд долоо хоногийн төгсгөлийг гэр бүлдээ, бас үр хүүхдүүддээ зориулаарай. Тэд тантай ойр байж, тантай харьцахыг хүсэж байгаа ба та ч гэсэн хүүхдүүдийнхээ илэн далангүй, гэнэн хонгор зан, үйлдлээс том баяр жаргалыг авах болно. Харин энэ үед ажил мэргэжлийн салбарт байгаа асуудлуудыг ор тас мартах шаардлага ирнэ.

 


Өнөөдрийн зурхай /2015.07.05/  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй