Өнөөдөр аргын тооллын 2013 оны 9-р сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 29. Буд гараг. Нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Наран өглөөний 06:22 цагт мандаж, 19:32 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Найдвартай өдөр. Энэ орой сар урагш явж байгаа тул хараахан гүйцэтгээгүй байгаа ажлуудаа дуусгахад тохиромжтой үе. Зарим зүйлийнхээ учрыг олж шаардлагагүй юмнуудаас ангижир. Шийдэгдээгүй байгаа асуудлыг эцэс болго. Зарим нэгэн юм тодорхой үргэлж тодорхой бус байдаг бөгөөд эргэлзээтэй байдлаасаа салсан нь дээр. Өөрийгөө гоёж гоодон тордож байвал хаа ч явсан бусдад нүдэнд тусна. Ганц бие матрынхан хэн нэгэнд татагдаж магадгүй бөгөөд сайхан сэтгэлдэл төрүүлэхийг хүснэ. Хосууд мөнгөний асуудлаас болж маргалдах магадгүй учраас харилцан буулт хийж тохиролцохад бэлэн бай.
Хумх (1/20-2/18)
Чухал өдөр. Өнөөдөр та гэр бүл, олон нийтийн үйл ажиллагаа болон нэр хүндээ дээгүүрт тавь. Нөхцөл байдлыг илүү сайн тодорхойлохын тулд анхаарлаа хандуул. Тантай тулгарч буй аливаа сорилтууд нь асуудлыг хэрхэн шийдэх арга замууд байж болох юм. Харилцан буулт хийхэд суралц. Хайртдаа халамжтай байж хоорондын харилцаа холбоогоо бэхжүүл.
Загас (2/19-3/20)
Шургуу өдөр. Хэрэв таныг зөв замд хөтлөх харилцааны аргачлал байхгүй бол таны бизнесийн санхүү хяналтаас чинь гарах болно. Хэрэв та хамгийн орчин үеийн бизнесийн тоног төхөөрөмжийг шинээр ашиглахын тулд мөнгө зээлэх хэрэгтэй бол зээл авах нь зөв байж болох юм. Та хямрал болон саатлаа бүр мөсөн байхгүй болгосноор мөнгөө хэмнэх болно. Та мөнгөө аюулгүй газар байлгах талаар бодсондоо тааламжтай байх бөгөөд одоо мөнгөө өсгөхийн тулд аз туршсан зүйл хий.
Хонь (3/21-4/19)
Биеэ барьсан өдөр. Өөртөө зохимжгүй зүйл хийх хэрэггүй. Ажил дээрх харилцаа тийм ч сайнгүй байна. Ажлын газрын хүн тань юу хийхийг асуувал, уурлах хэрэггүй. Юмыг хэтрүүлэлгүй, хэвийн байлгахыг хичээ. Зарим хамтрагчид тань урьдынхаасаа илүү хатуу чанга байж болно. Өөр хүнээр юмаа хийлгэснээс болж асуудалтай болж мэднэ. Бусдад болохгүй зүйлийг хэлж ойлгуулах гэж хичээсэн ч тэд таныг ойлгосонгүй. Өөрийнхөө хамгийн сайн гэснийг хий, тэгэхгүй бол өөрийн гэсэн зүйл үгүй болно. Театрт тоглолт үзэх нь өөрт тустай.
Үхэр (4/20-5/20)
Идэвхитэй өдөр. Өнөөдөр од эрхэс дахин завгүй байх өдөр. Шөнө дунд сарны чиг хандлага өөрчлөгдөнө. Марс гараг гэр орон ба дотоод сэтгэлд хоосрол зөрчилдөөнийг бий болгож магадгүй. Таны зүрх сэтгэл одоо л тайван амар амгалан байдлыг мэдэрнэ. Гэр бүлийн гишүүдийн хагаралтай байсан харилцаа сайжирч дотно харилцааг бий болгож эхэлнэ. Гэр бүлийн амьдрал халуун дулаан илүү тав тухтай болно. Та бүхэн өөрийн гэсэн мөрөөдлийн байшингаа барьж амьдрах цаг үе ирж байна.

Мэлхий (6/22-7/22)
Эрч хүчтэй ангараг гараг урагш шилжин охины ордонд байрлах ба энэ нь таны нарны ес дэх зам юм. Та гараараа тэмцэх боловч хожихгүй шүүхийн үйл ажиллагаа илүү байна. Өглөөжин эрч хүчээр дүүрэн байх тул ажлаа өглөө эртхэн эхэл. Ингэснээрээ үдээс хойшдоо илүү тайван ажиллаж оройдоо найз нартайгаа тансаг оройн зоог барих цаг завтай болох болно. Зөвлөгөө өгөх тохиромжтой газраа олж дараа нь юу хүлээж байгаа хэр их зардал гаргахаа тооц. Өөртөө анхаарал тавь өглөө эрт босч юу хийхээ төлөвлө.
Арслан (7/23-8/22)
Эрүүл мэндэд таагүй өдөр. Холын аянд гарах, аялж жуулчлахад тохиромжгүй. Энэ өдрийг амарч алжаалаа тайлах, гэр бүлдээ санаа тавихад зориул. Түүнчлэн сэтгэл санаагаа тогтворжуулах, бодлоо цэгцлэхэд анхаар. Өнөөдөр болох үйл явдлууд таны дотоод мөн чанарыг илтгэсэн байх болно. Дадал зуршил болон сүсэг бишрэлдээ анхаарлаа хандуулж, тэдгээрийг сайтар тунгаан бод. Хууран мэхлэлт, худал амлалт, хий хоосон зүйл дүрслэн бодох магадлалтайг од эрхэс анхааруулж байна.
Охин (8/23-9/22)
Үр бүтээлтэй өөрт хэрэгтэй зүйлийг олж авсан дотоод эрх чөлөөгөө мэдэрсэн өдөр. Биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хүмүүстэй харилцах идэвхтэй амрах наргиж цэнгэхэд таатай. Найз нөхөд холын хамаатан садан хөршүүдтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Эс бөгөөс таагүй зүйл болж мэдэхээр байна. Цагийг тооцоолдог байдал тань өнөөдөр бага зэрэг буруу байна. Замаасаа хазайхгүй төлөвлөгөөгөө дага.
Жинлүүр (9/23-10/22)
Үр бүтээмжтэй өдөр. Өнөөдрийг ажил дээрээ өнгөрөөж байгаа жинлүүрүүд бусадад өөртэйгөө харьцах боломж олгох хэрэгтэй. Хүүхэдтэй болохыг хүсч байгаа хосуудын хувьд ээлтэй үе тул хайрттайгаа хамтдаа ихэнх цагийг өнгөрөө. Бизнес хийдэг жинлүүрийнхэний хувьд худалдаа арилжааны ажил бага зэрэг удаашралтай байх тул агуулахаа дүүргэх, бичиг баримтаа янзлахад цагаа зориул. Хямдралын бараа хайж байгаа хүмүүс хэмнэсэн мөнгөндөө сэтгэл хангалуун байх болно.
Хилэнц (10/23-11/21)
Тааламжтай өдөр. Таныг энэ өдөр азын тэнгэр ивээнэ. Спортын тэмцээн уралдаанд орвол багийн ялалт авчирна. Шинжилгээ судалгаа хийхэд эрдэм мэдлэгийг тань жолоодон тэтгэх болно. Найз нехдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох болон найз нөхдөө бүү гомдоо. Хэлсэн үгнээсээ буцаж болзошгүй бөгөөд төгс хайрыг мөрөөдсөн ч хүссэн хүнээ
Нум (11/22-12/21)
Баяртай өдөр. Өөртөө болон бусдад өгөөмөр хандах нь буруу зүйл бус боловч дасны хуулбар тань танд ирэх үед шоконд орохгүй гэдэгтээ итгэлтэй бай. Онцгой баяр ёслол гэр бүлийн бүх гишүүдэд аз жаргалыг авч ирнэ. Энэ өдөр хэрвээ та аялалд гарах гэж байгаа бол аливаа асуудлаа төлөвлөж цэгцлэхэд таатай. Ирж буй хэдэн хоногийн турш од гарагын нөлөөн дор та амьдралдаа ашигтай байх хэд хэдэн өөрчлөлтийг хийх боломжтой учирна.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.