
Цочмог цусархаг суулгалтын халдвар сүүлийн таван жилийн дунджаас өндөр байгааг мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс иргэд эрүүл хоол хүнс хэрэглэж, орчны эрүүл ахуйд анхаарах хэрэгтэй байгааг санууллаа. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа гурван хүн тутмын нэг нь цусан суулга, шар өвчнөөр өвдсөн байна. Тус төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан н.Уртнасангийн зөвлөгөөг одоо сонсгоё.
Сүүлийн долоо хоногийн улсын хэмжээний халдварт өвчний мэдээллээр халуурах, тууралтат, цэврүүт хам шинжтэй өвчлөл бага зэрэг буурч, цусархаг суулгалт өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Цочмог цусархаг суулгалтын халдвар олон жилийн дунджаас өсчээ | ||
Үзсэн: 1209 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.