Шууд Chart

Хил орчмын сумдад тарваган тахлын тохиолдлууд илэрчээ

2015-07-23 13:53:31

Орос, Хятад улстай хил залгаа аймаг, сумдын нутагт тарваган тахлын халдварын голомт сэргэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Ховд аймгийн Булган суманд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдол ч үүнтэй холбоотой байж болохыг хэлж байгаа юм. Тарваган тахлын шинж тэмдгээр өвчилж, нас барсан иргэнийг яг тарваган тахлын халдвар эвсан эсэхийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Гэхдээ тарваган тахлын халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед хууль бусаар агнах, тарваганы мах идэх тохиолдол байсаар байгааг шүүмжиллээ. Нийслэлийн хэмжээнд орон нутгийн тээврийн хэрэгсэл орж ирэх боомт, товчоонд төлөвлөгөөт хяналт шалгалт эхлүүлэхээр ажиллаж байгааг дуулгаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын Зооноз, шинэ сэргэж байгаа халдварт өвчний тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Энхцэцэг ярьж байна.


Хил орчмын сумдад тарваган тахлын тохиолдлууд илэрчээ  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-07-27 13:10
tarwaga agnaj tseeleh heregtei sh dee,hun am ch ihdeheeree eldev haldwart evchin ihesdeg bizdee,uuntei yalgaa yu bainaa,horio tseeree tsutslah heregtei

Бидэнтэй нэгдээрэй