
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хийн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана.
Түүнчлэн Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярт зориулан Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах цэнгүүнд оролцоно.
БНЧУ-ын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Ян Хамачек Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.