Шууд Chart

БНУУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош Монгол Улсад айлчилна

2015-07-27 16:16:30

Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандантай уулзалт хийнэ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд оролцож, Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимтай танилцана.


БНУУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош Монгол Улсад айлчилна  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй