Шууд Chart

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор буюу мордохын хазгай № 02

2013-09-05 09:19:34

(түрүүч нь http://mnb.mn/p/5140),

(үргэлжлэл нь)

“А4” хэмжээтэй арван хоёрхон хуудаснаас бүрдэх “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 2013 оны төсвийн төсөл” гэх материалыг хуудас хуудсаар нь эргүүлж харлаа. “Дэд бүтцийн судалгаа”, “Орчны судалгаа”, “Усны хайгуул, боломжийн судалгаа”, “Төслийн удирдлагын баг PMC”, “Төслийн зөвлөх баг” гэсэн таван бүлэг төсөл юм байна. Таван бүлэг төсөл нь тус бүрдээ 3-9 төслөөс бүрдэх бөгөөд ажлын гүйцэтгэл нь 2-10 сарын хугацаанд хээрийн нөхцөлд байнга байрлаж хийхээр заагджээ.

Өөрөөр хэлбэл бэлтгэл хангах суурь ажлын зөвхөн нэг жилийн зардалд 60 тэрбум төгрөг төлөвлөсөн судалгааны ажлуудад 14 тэрбум төгрөгийг Шинэчлэлийн Засгийн газар баталж өгчээ. Нөгөө кинон дээр гардаг 8 дугуй хүссэн даргын нэхэмжлэл шиг. Сайншанд аж үйлдвэрийн суурь судалгааны төслийн багийнханд 14 тэрбум төгрөг баталж өгсөн нь бас ч бага мөнгө биш гэнэ. Учир нь уг ажлыг зарим талаараа ахадсан төсөв боллоо гэж учир мэдэх мэргэжилтэн, судлаачид хэлж байгаа юм. Тухайлбал төслийн багийнхан олон улсын жишгийн дагуу тодорхой хугацаатай хийгддэг зарим ажлын хугацааг аймшиггүйгээр танажээ. Таван бүлгээс бүрдсэн жижиг, том 103 бичил судалгааны ажлын зөвхөн нэг бүлгийг нь эш татан өгүүлье. “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэх бүлэг ажлын төсөв нь дангаараа 6 тэрбум төгрөгийн төсөвтэй. Жижиг, том 9 суурь судалгааны ажлаас бүрдэх энэхүү бүлгийн ажил нь олон улсын жишиг стандартаар 10-24 сарын хугацаанд хийгдэж дуусах учиртай. Тэгж гэмээнэ шинжлэх ухааны үндэслэлтэй, ТЭЗҮ-д сайнаар нөлөөлөх, цаашлаад олон улсын банк, санхүүгийн корпораци, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолыг хөндсөн судалгааны тайлан гарах юм байна. Гэтэл төслийн санаачлагч, төсөв зохиогчид 10 сарын хугацаанд хийх санал оруулж, энэхүү үндэслэлээрээ өнөөх 6 тэрбум төгрөгөө төслийнхөө багцанд багтаан батлуулж чаджээ. Хамгийн сонирхолтой нь 10 сар буюу 2-11 сард хээрийн нөхцөлд байнга байрлаж хийх судалгааны ажлын хугацаа огцом богиноссон байна. Гэтэл саяханы баттай эх сурвалжийн мэдээлснээр “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”-ний  ажил 10 сар биш 3 сар хийгдэх болсон гэнэ. Ажиллах хугацаа нь 3 сар болж багассан юм бол анхны үндэслэлд  тулгуурлан баталж өгсөн 6 тэрбум төгрөг нь хасагдсангүй, танагдсангүй хэвээр байгаа нь нэн хачирхалтай.
Ерөнхий сайд Н.Алтанхуягаас “ Анхны үндэслэл нь өөрчлөгдсөн байхад 6 тэрбум төгрөг нь яагаад хэвээрээ үлдсэн юм” гэж асуухад хариулах үггүй байсан.
 
Энд цаг хугацааны асуудлыг онцлон хөндөж байгаа нь учиртай. Олон улсын банк, санхүүгийн корпораци, хөрөнгө оруулагчдын өмнө сая сая ам.доллароор сүндэрлэн босох “Сайншанд Аж Үйлдвэрийн Цогцолбор” төсөл бүхэлдээ унаж, зогсонги байдалд орох вий гэж болгоомжилсных.  Хэрэв төсөл унавал үүнийг дагасан олон бүтээн байгуулалтын ажил  дампуурч, зориулан баталсан, зарсан татвар төлөгчдийн тэрбум тэрбум төгрөг ямар ч үр ашиггүй, үнэ цэнэгүй утаа мэт замхрах эрсдэлтэй.Олон Монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаан, цаг хугацаа бүгд царцанги байдалд орно.
 
Учир нь олон улсын банк, санхүүгийн корпораци, хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн түрүүнд тавигддаг шалгуур нь “Байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээ, судалгаа”-тай нэн түрүүнд нухацтай нарийн танилцдаг юм. Тэд энэхүү үнэлгээ, судалгааны ажлыг тухайн улс орны цаг агаар, байгаль орчин, газарзүйн байршлаас хамааран харилцан адилгүй 10-24 сар хийсэн байхыг шаарддаг.
 
Манай орны хувьд жилийн дөрвөн улиралтай тул хамгийн хурдандаа л 10 сар хээрийн нөхцөлд буухгүйгээр байнга байрлаж байгаль орчны төлөв байдлын “дата мэдээлэл”-ийг бүрэн дүүрэн цуглуулах бололцоотой. Гэтэл гурван сарын хугацаанд сайндаа л хоёр улирлын “дата мэдээлэл”-ийг дутуу дуулимаг цугуулна.  Сайншанд шиг аж үйлдвэрийн том төслийг зөвхөн дутуу мэдээлэлтэй “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” унагаахад л хангалттай.
 
Оюутолгой компани “Дэлхийн Банк”-наас зээл авахаар төслөө хүргүүлсэн боловч, төсөл нь унаж, хоёр жилээр зээл авах эрхээ хасуулж байсан удаатай. Учир нь тус компанийн “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”-г таван жилийн турш хийсэн Австралийн “Sustainabiliy” компанийн нарийвчилсан үнэлгээ, судалгаа, тайлан нь төслийг бүхэлд нь унахад шууд нөлөөлсөн гэдэг.
Өнөөдөр Австралийн “Sustainabiliy” компани нь Төв аймагт бүртгэлтэй Монголын “Natural sustainable”компанитай нэг түншлэл болж “Сайншанд Аж Үйлдвэр Цогцолбор”-ын “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ”-г хэдийнээ хийх болсон тухай учир мэдэх хүмүүс жиргэж байна.
Тендер нь хэдийнээ зарлагдсан ч, тендерийн материалыг ҮХХААЯ-ны “Тендерийн комисс” аваад дуусчээ. Тендерийн шалгаруулалтанд нийтдээ 4 материал ирсэн бөгөөд энэ сарын 10-нд чухам ямар компаниудын түншлэл тендерт ялах нь тодорхой болох юм.

Их мөнгө үнэртсэн үйл хэрэгт шударга ёс, монголын хөгжил л ялаасай...

 

 

 

Монгол Улсын

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам

 

 

 

 

 

 

САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРТ

2013 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ, ТӨСӨВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

2012 оны 11  дугаар сар 12

 


 

САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН

2013 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Д/д

Ажлын Төрөл

Мөнгөн дүн

/сая.төг/

Хэрэгжих хугацаа

Хэрэгжүүлэгч байгууллага

Хуудас дугаар

  1.

Дэд бүтцийн судалгаа

23,580.0

 

 

 

1.1

Цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөө

   500.0

2-7 сар

ҮХААЯ, ЭЗХЯ,

3

1.2

Ус болон дулаан хангамж, түгээх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

7,252.0

2-7 сар

ҮХААЯ, БХБЯ, БОНХЯ

3

1.3

Дулаан хангамжийн ТЭЗҮ, зураг төсөл

 

 

 

 

1.4

Бохир ус цэвэршүүлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

2,268.0

2-7 сар

ҮХААЯ,  БХБЯ, БОНХЯ

4

 

 

 

 

 

 

1.5

Цахилгаан шугам, сүлжээний ТЭЗҮ, зураг төсөл

1,980.0

3-9 сар

ҮХААЯ,ЭХЯ

5

1.5

Төмөр замын дотоод сүлжээ, ачих буулгах байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

4,400.0

6-12 сар

ҮХААЯ,ЗТЯ

5

1.6

Авто замын дотоод сүлжээ, ачих буулгах байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

2,400.0

3-9 сар

ҮХААЯ,ЗТЯ

6

1.7

Нийтийн барилга, байгууламжийн зураг төсөл

   580.0

6-12 сар

ҮХААЯ,  БХБЯ

7

1.8

Инженер, геологийн суурь ажил

4,200.0

1-12 сар

ҮХААЯ,БХБЯ

7

  2.

Орчны судалгаа

6,000.0

 

 

 

2.1

Агаарын чанарын судалгаа

900.0

2-11 сар

ҮХААЯ

8

2.2

Ургамлын судалгаа

800.0

2-11 сар

ҮХААЯ

8

2.3

Амьтны судалгаа

800.0

2-11 сар

ҮХААЯ

8

2.4

Хөрсний судалгаа

800.0

2-11 сар

ҮХААЯ

8

2.5

Усны иж бүрэн судалгаа

900.0

2-11 сар

ҮХААЯ

8

2.6

Археологийн судалгаа

300.0

5-8 сар

ҮХААЯ

8

2.7

Палеонтологийн судалгаа

300.0

5-8 сар

ҮХААЯ

8

2.8

Нийгэм, эдийн засгийн суурь судалгаа

700.0

4-9 сар

ҮХААЯ

8

2.9

Суурь судалгааны тайлан боловсруулах

500.0

11-12 сар

ҮХААЯ

8

  3.

Усны хайгуул, боломжийн судалгаа

4,900.0

 

 

 

3.1

Газар доорхи усны нарийвчилсан хайгуулын ажил

3,000.0

3-10 сар

ҮХААЯ, БОНХЯ

9

3.2

Ус хуримтлуулах ажлын зураг төсөл

   800.0

5-8 сар

ҮХААЯ, БХБЯ, БОНХЯ

9

3.3

Бүс нутгийн хооронд ус тээвэрлэх боломжийн судалгаа

1,100.0

8-12 сар

ҮХААЯ, ЭЗХЯ, БОНХЯ

9

  4.

Төслийн удирдлагын баг /PMC/

20,000.0

 

ҮХААЯ

10

  5.

Төслийн зөвлөх баг

3,503.8

 

 

 

5.1

Хуулийн зөвлөх баг

1,991.2

6-12 сар

ҮХААЯ

10

5.3

Арилжааны зөвлөх баг

1,512.6

6-12 сар

ҮХААЯ

11

 

Нийт төсөв

57,983.8

 

 

 

 

 

 

 

1.     Дэд бүтцийн судалгааны ажил

 

 

1.1   Цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөө

 

Д/д

Ажлын төрөл

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Тайлбар

Эх сурвалж

1.1.1

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах, макет хийх

150.0

Хот төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл боловсруулах суурь жишиг үнэд Цогцолборын талбайн хэмжээ болох 3520 га газар болон нийт хүн амын тоо болох 20000 хүнийг үндсэн үзүүлэлтээр авч үзэв. Тухайн газар нутаг нь  байгалийн нөхцлийн хувьд хүндрэлтэй, нутаг дэвсгэрийн нэмэлт инженерийн бэлтгэл арга хэмжээ авах шаардлагатай тул төвөгшлийн итгэлцүүрийг 1.98 –аар авлаа.

70 сая + 1.98 + 10 сая /макет/       

БХБЯ-наас эрхлэн гаргасан 2012 оны зураг төслийн жишиг үнийн /БД 81-16-12/ дүрмийг иш үндэс болгов. БХБЯ-ны мэргэжил-тэнгүүдээс зохих мэдээллийг авав.

1.1.2

Байр зүйн зураглал /дэвсгэр зураг/ хийх

150.0

Тэгш тал газар 3520 га талбайд 1:1000 масштабтай байр зүйн зураг хийх ажлын төсвийг БХБЯ-ны мэргэжилтнээр тооцоог хийлгэсэн.

 

1.1.3

Сайншандаас Цогцолбор хүртэл сайжруулсан шороон зам тавих

200.0

Сайншандаас Цогцолбор хүртэл 3 км сайжруулсан шороон зам тавих 4км x 50 сая. 2014 онд барилгын ажил эхлэх нөхцлийг хангана.

               Нийт дүн

500.0

 

 

 

1.2   Ус түгээх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

 

Д/д

Ажлын төрөл

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Тайлбар

Эх сурвалж

1.2.1

Ахуйн болон түрэмгий бус, тэсрэх аюулгүй үйлдвэрийн бохир усны насосны станцын ТЭЗҮ, зураг төсөл зохиох

193.0

Баригдах нийт 7 үйлдвэр болон нийгмийн дэд бүтэц тус бүрт  нь байгуулна./24,065,000 төг х8/

Монгол Улсын барилгын дүрмийн цомог. Зураг төслийн жишиг үнэ БД-84-16-12. ЗТБХБЯам, 2012 он, албан ёсны хэвлэл

 

 

 

 

 

 

 

 

 

1.2.2

Резервуар

71.0

 

1.2.3

2 өргөлтийн насосны станц буюу эргэлтийн ус хангамжийн систем

223.0

Баригдах нийт 7 үйлдвэр болон нийгмийн дэд бүтэц тус бүрд нь байгуулна./27,830,000төг х8/

1.2.4

Хэт ягаан туяаны шүүлтүүрийн байгууламж

26.0

 

1.2.5

Ус дамжуулах шугам ба түүний байгууламжууд

5,439.0

Нийт 80 км /Бор Хөөвөрөөс Цогцолбор, Цогцолбороос үйлдвэрүүд болон бусад барилга байгууламжууд руу, нийт уртын хэмжээ/ урт шугам татна. 1 м – 67,000 төг

1.2.6

Гүний их үүсвэртэй ус олборлох байгууламж

157.0

 

1.2.7

1 өргөлтийн насосны станц

396.0

Үйлдвэр-7,нийгмийн дэд бүтэц-1, ус цэвэршүүлэх-1 болон усны эх үүсвэр дээр байгуулна /39,685,000 төг х10/

1.2.8

Шүүрүүлийн ус шавхах шахуурга станц

30.0

 

1.2.9

Шахах шахуурга станц

223.0

Үйлдвэр-7, нийгмийн дэд бүтэц-1 болон усны эх үүсвэр-1 дээр байгуулна /24,813,500 төг х 9/

1.2.10

Холих зангилаа

5.0

 

                  Нийт дүн

  6,763.0

 

 

 

1.3 Дулаан хангамжийн ТЭЗҮ, зураг төсөл

 

1.3.1

Уур конденсатын шугам сүлжээний ТЭЗҮ, зураг төсөл зохиох

195.0

                

3500 м-ээс дээш гадна дулааны шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 50 000 м x 3910 төг/м

Монгол Улсын барилгын дүрмийн цомог. Зураг төслийн жишиг үнэ БД-84-16-12. ЗТБХБЯам, 2012 он, албан ёсны хэвлэл

1.3.2

Гадна дулааны шугам

163.0

3500 м-ээс дээш гадна дулааны шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 50 000 м x 3260төг/м

1.3.3

Халаалтын ба технологийн зураг төсөл

94.0

 

1.3.4

Цахилгаан хаалтын үйлчилгээ, удирдлагын зангилаа

24.0

 

1.3.5

Дулаан дамжуулах төв

13.0

 

               Нийт дүн

     489.0

 

 

 

 

 

 

 

1.4  Бохир ус цэвэршүүлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

 

1.4.1

Бохир усны биориактортой гүн цэвэрлэгээний байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл зохиох

89.0

 

Монгол Улсын барилгын дүрмийн цомог. Зураг төслийн жишиг үнэ БД-84-16-12. ЗТБХБЯам, 2012 он, албан ёсны хэвлэл

1.4.2

Бохир усны шүүлтүүр бүхий гүн цэвэрлэгээний байгууламж

70.0

 

1.4.3

Бохир усыг саармагжуулах станц, таваарын шохойгоор

17.0

 

 

Нийт дүн

176.0

 

 

1.5   Цэвэр ус цэвэршүүлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

 

1.5.1

Ахуй ундны зориулалтаар ус цэвэрлэх байгууламж

74.0

 

1.5.2

Бохир ус өнгөгүйжүүлэх, тунгалагжуулах станц

45.0

 

1.5.3

Лагийн талбай хуримтлуур ба 2 хүртэл секцтэй биоцөөрөм

35.0

 

1.5.4

Ундны болон урсац усыг халдваргүйжүүлэх хлорын, элэктролизын болон хэт ягаан туяаны төхөөрөмж

13.0

 

1.5.5

Гүний усыг урвалжаар зөөлрүүлэх станц

33.0

 

1.5.6

Гүний усыг төмөргүйжүүлэх станц

9.0

 

1.5.7

Хот тосгоны ариутгах татуургын шугам сүлжээ

1,883.0

Цогцолбороос үйлдвэрүүд болон бусад барилга байгууламжууд руутатсан татуургын шугам сүлжээний нийт уртыг 60 км-ээр тооцсон бөгөөд 1 км-т 31.4 сая болно.

               Нийт дүн

2,092.0

 

 

 

1.6  Цахилгаан шугам, сүлжээний ТЭЗҮ, зураг төсөл

 

Д/д

Ажлын төрөл

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Тайлбар

Эх сурвалж

1.6.1

Чойрын дэд станцыг өргөтгөх ТЭЗҮ, зураг төсөл зохиох

 

900.0

Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Чойрын 2 трансформатортай 63000 кВА чадлын дэд өртөөг 2 трансформатортай 125000 кВА чадалтай дэд өртөө болгож өргөтгөхөөр тусгасан. Дэд өртөөг өргөтгөх төслийн төсөвт өртгийг 25 тэрбум төгрөг байхаар тооцсон. Зураг төсөл, ТЭЗҮ-ийн зардлыг тооцохдоо цахилгаан шугам сүлжээ барьж байгуулахаар ЗГ-тай байгуулсан МСS компаний гэрээнд ТЭЗҮ, зураг төсвийн зардлыг нийт өртгийн 5% байхаар тусгасныг иш үндэс болголоо.

Засгийн Газрын MCS компанитай байгуулсан концессын гэрээний тооцоог ашиглав., Эрчим хүчний Яамны эх сурвалж

1.6.2

Чойр- Сайншандын цахилгаан дамжуулах шугам татах ТЭЗҮ, зураг төсөл зохиох

1,620.0

Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Чойр - Сайншандын 220 кВ ын 230 км цахилгаан дамжуулах агаарын 2 хэлхээст шугам татахаар тусгасан. Цахилгаан дамжуулах шугам татах төслийн төсөвт өртгийг 60 тэрбум төгрөг байхаар тооцов.

1.6.3

Сайншандад дэд станц барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл зохиох

1,260.0

Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Сайншандад 2 трансформатортай 125000 кВА чадалтай дэд өртөө барьж байгуулахаар тусгасан. Дэд өртөөг барьж байгуулах төсөвт өртгийг 25,2 тэрбум байхаар тооцов.

1.6.4

Цогцолборын цахилгаан түгээх шугам сүлжээ ТЭЗҮ, зураг төсөл зохиох

720.0

Цогцолборын цахилгаан түгээх шугам сүлжээний нийт өртөг Цогцолбор дахь үйлдвэрүүд болон бусад барилга байгууламжийн хүчин чадал, эрчим хүч зарцуулалтаас хамаарах тул Эрчим Хүчний Яамнаас сүүлийн жилүүдэд захиалган хийлгэсэн ажлуудыг жишиг болгон нийт өртгийг 14,4 тэрбум төгрөг байхаар тооцоолов. 

Нийт үнэ

     4,500.0

 

 

 

 

           

 

1.7  Tөмөр замын дотоод сүлжээ, ачих буулгах байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

 

Д/д

Ажлын төрөл

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Тайлбар

Эх сурвалж

1.7.1

Tөмөр замын дотоод сүлжээний ТЭЗҮ, зураг төсөл зохиох

3,400.0

 

Барих төмөр замын нийт урт нь 36 км байна. 1 км замыг барихад 1.9 тэрбум төгрөг /“Болд Төмөр Ерөө Гол ХХК-ий жишиг үнэ/болно, үүнээс уг замыг барих нийт өртөг 68,4 тэрбум төгрөг болж байна. ТЭЗҮ, зураг төслийн өртөг нь баригдах зардлын 5 хувь байна.

УБТЗ-ын Техникийн бодлого, зураг төслийн албаны болон Монголын төмөр замын мэдээлэл,

“Болд Төмөр Ерөө Гол ХХК-ий мэдээнд үндэслэв.

 

1.7.2

Ачих буулгах байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл зохиох

   650.0

 Нийт өртөг нь 13 тэрбум төгрөг байна. Замын Үүдэд баригдах 15-20 карго вагон ачих буулгах байгууламжийг 8,4 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Цогцолборын уг байгууламж нь 3 терминал бүхий ачих буулгах төхөөрөмж, туузан дамжуулах шугам, газар доор болон дээр 500 м өргөнтэй, 3.5 км урттай ачих, буулгах талбайтай тул нийт өртгийг 13 тэрбум төгрөгөөр авав.

1.7.3

Вагон засварын цогц байгууламж

   350.0

5000 вагонд зориулсан уг байгууламжийн нийт баригдах өртөг 7 тэрбум. УБТЗ-аас Толгойтод өртөө барих төслийн төсвийг эх сурвалжаа болгов. ТЭЗҮ, зураг төслийн өртөг нь баригдах зардлын 5 хувь байна.

Нийт үнэ

4,400.0

 

 

 

 

 

 

1.8   Авто замын дотоод сүлжээ, ачих буулгах байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл

 

Д/д

Ажлын төрөл

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Тайлбар

Эх сурвалж

1.8.1

2 урсгал, 4 эгнээтэй замын ТЭЗҮ, зураг төсөл зохиох

 

1,800.0

Цогцолборыг хот хоорондын төв замтай холбох, Цогцолборын гадна болон доторхи хөдөлгөөний ачаалал ихтэй хэсгүүдэд  2 урсгал, 4 эгнээтэй асфальтан зам тавина. Замын урт нь 28.4 км байна.

Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн хилийн боомтын хооронд 47.5 км, 2 урсгал, 4 эгнээтэй жилд 40 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай авто замын концессын гэрээний дагуу төслийг хэрэгжүүлэхэд концесс эзэмшигчээс нийт 98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтшаардагдана гэдгийг иш үндэс болгон САҮЦ-ын хувьд уг замын нийт өртгийг 60 тэрбум төгрөг байхаар төсөвлөв.  Зураг төсөв, ТЭЗҮ-ийг нийт өртгийн 3 хувь гэж тооцов.

1.Авто зам, гүүрийн зураг төсөл, хайгуулын ажлын жишиг үнэ

БД 81-104-04

 

2.Төрийн өмчийн хороо болон Ар Ди Си Си (RDCC, Захирал Б.Чулуунзоригт) компанийн хооронд байгуулсан концессын гэрээ

3. Засгийн газрын 2012 оны 216-р тогтоолоор баталсан “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөө, 1.4.2.

4. Зам барилгын ажлын төсөв зохиох заавар. Зам, Тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайдын 2011.7.18-ны өдрийн 200-р тушаал.

5. Авто зам, замын байгууламжийн ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, магадлал хийх, хүлээн авах журам.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012.7.20-ны өдрийн 212-р тушаалын 4-р хавсралт

6. Инженерийн шугам, сүлжээний нэгж хүчин чадлын төсвийн жишиг үнэлгээ: 7. Авто зам

Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 111 дугаар тушаалын 3-р хавсралт

 

1.8.2

2 урсгал, 2 эгнээтэй замын ТЭЗҮ, зураг төсөл зохиох

 

 600.0

Хот хоорондын төв замтай болон ажилтнуудын орон сууц, нийгмийн байгууламжтай холбох Цогцолборын гадна хэсгүүдэд  2 урсгал, 2 эгнээтэй асфальтан зам тавина. Уг зам нь 20 км үргэлжлэх ба 4 эгнээтэй замаасаа уртын хувьд богино /8.4 км/,  2 эгнээ дутуу зэргийг тооцоолон нийт 20 тэрбум төгрөгөөр барих боломжтой гэж үзсэн. Зураг төсөв, ТЭЗҮ-ийг нийт өртгийн 3 хувь гэж тооцов.

Нийт үнэ

2,400.0

 

 

 

 

 

1.9   Нийтийн барилга, байгууламжийн зураг төсөл

 

Д/д

Ажлын төрөл

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Тайлбар

Эх сурвалж

1.9.1

Цэцэрлэг – 150 хүүхэдтэй 3 цэцэрлэг

60.0

Цогцолборын үйл ажиллагаатай шууд хамаарал бүхий 20,000 хүн, нэг хүнд оногдох талбайг 6 метрээр тооцож, барилгын зураг төсөл боловсруулах жишиг суурь үнийг барилга бүрийн нийт талбайтай харьцуулан зураг төслийн үнийг тодорхойлов.

 

 

 

Хувийн хөрөнгө оруулалтаар

Зураг төслийн жишиг үнэ /БД 81-16-12/

1.9.2

Бүрэн дунд сургууль –

180.0

1.9.3

Клиник эмнэлэг –180 ортой 1

Амбулатори – өдөрт 100 хүнд үйлчлэх 2

100.0

1.9.4

Соёл, олон нийтийн

 төв – 150 хүний суудалтай

50.0

1.9.5

Төрийн захиргааны нэгж хэсэг, шуудан, номын сан, цагдаа, гал түймэртэй тэмцэх хэсгийн нэгдсэн барилга -1

 

150.0

1.9.6

Цогцолборын захиргааны барилга, түр сууц

40.0

1.9.7

Орон сууцны барилгууд

 

Нийт үнэ

580.0

 

 

 

 

 

1.10  Инженер, геологийн ажил

 

Д/д

Ажлын төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ /төг/

Нийт үнэ

/сая. төг/

Тайлбар

Эх сурвалж

1.10.1

Инженер-геологийн ажлын өрөмдлөг малталт, ажиглалтын цэг тогтоох

 

 

Тууш метр

39690

80,000

3,175.0

Ажлын талбайн хэмжээг 60 км2 талбайгаар тооцоолов. 1:5000 масштабтай зураглалын ажил хийнэ. Инженер-геологийн нөхцлийн дүгнэлтийг нийт судалгааны ажлын 30 %-иар тооцно.

 Дэд бүтцийн сайдын 2002 оны 28 дугаар тушаалын хавсралт. Барилгын инженер геологийн ажил гүйцэтгэх дүрэм. (5.25. болон 5.26.)

1.10.2

Ул хөрсний физик шинжилгээ

1 дээж

1120

50,000

56.0

1.10.3

Инженер-геологийн нөхцлийн техникийн дүгнэлт

 

 

 

969.0

             Нийт дүн

4,200.0

 

 

 

 

                       


 

2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

Ажлын төрөл

Тоо хэмжээ

Хугацаа, сараар

Төсөв, сая төг

Эх сурвалж

2.1 Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.1 заалтыг үндэслэв. Нийт зардалын хувьд Дэлхийн банк, ЕСБХБ зэрэг  олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын баримталдаг нийтлэг хэрэглэгддэг жишиг арга болох орчны үнэлгээг тооцохдоо 100 сая доллараас дээш өртөгтэй төсөлд нийт өртгийн 0.1-0.3%, 100 саяаас доош өртөгтэй бол 0.2-0.5%-иар бодож гаргадаг. Эдгээр зардлын 30% нь нарийн мэргэжлийн экспертийн зардал бөгөөд үлдсэн хувь нь хээрийн ажлын болон олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний өртөг болно. 

2.1.1

Агаарын чанарын судалгаа (Уур амьсгал, цаг уурын төлөв байдал, агаарын найрлага, бохирдол, тоосжилт)

Нийт төслийн 58.5 км2 талбайг бүхэлд нь хамрах бөгөөд нөлөөлөлийн бүсийг 5-10 км радиусаар тогтооно.

2-11 сар хүртэл хийгдэнэ

4800

2.1.2

Ургамалын судалгаа (талбайн эргэнд тойрны ургамалан бүрхэвч, нягтшил, биомассын хэмжээ, зүйлийн бүрдэл зэргийг тодорхойлох, ховор болон нэн ховор ургамлын зүйлийг тодорхойлох том масштабтай зураглал)

2,5,7,10 саруудад

2.1.3

Амьтны судалгаа (төслийн талбайд нутагшиж буй суурин болон нүүдлийн Хөхтөн, шавьж, шувуу, 2 нутагтан амьтдын зүйлийн бүрдэл, тэдгээрийн популяцийн бүтэц, хэмжээ, амьдрах орчин, тоо толгой, орон зайн шилжилт хөдөлгөөний хэв шинжийг тодорхойлох.)

2.1.4

Хөрсний судалгаа (чанарын судалгааг төслийн талбайн хувьд хөрсний ангиар 1:50 хэмжээтэй хөрсний газрын зураг үйлдэнэ. Уг хөрсний ангилалд үндэслэн төслийн талбайн дэд бүтэцтэй уялдуулан тогтмол хяналт шинжилгээний хөтөлбөрйиг боловсруулахын тулд суурь судалгааг хөрсний бүтэц, найрлага, хөрсний үе, хөрсөнд агуулагдаж байгаа үрийн нөөц зэргийг нарийвчилан тодорхойлж, жил жилд тогтмол мониторинг хийх)

2.1.5

Усны чанарын судалгаа (төслийн талбайн нөлөөллийн бүсэд байгаа гадаргын болон гүний усны нөлөөлөлийг тодорхойлох. Үүнд: Гадаргын усны урсац, ус хураах талбай, урсгалын хурд, усны ургамал, усны чанар зэргийг тодорхойлох шаардлагатай уст үеийн зузаан, гүний усны түвшин түүний өөрчлөлт, гүний урсацын хурд)

2-11 сар хүртэл хийгдэнэ

2.1.6

Археологийн судалгаа

58.5 км2 + буфер зон 2 км-р тогтооно

5-8 сард хийгдэнэ

2.1.7

Палеонтологийн судалгаа

2.2  Нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ

2.2.1

Нийгэм, эдийн засгийн судалгаа

Сайншанд болон эргэн тойрны 5 сумын нутаг.

4-9 сар хийгдэнэ

700

2.3 Тайлан боловсруулалт

2.3.1

Төлөв байдлын үнэлгээний болон нийгэм эдийн засгийн судалгааны нэгтгэсэн тайлан боловсруулалт

 

11 сард хийгдэнэ

500

 

Нийт

 

6,000.00


 

3.   Усны хайгуул, боломжийн судалгаа

 

 

3.1.   Газар доорх усны нарийвчилсан хайгуулын ажлыг  явуулах  /1000 км2  талбай, цооногийн  

         гүн  100-350 м/    

  

Д/д

Ажлын төрөл

Тоо хэмжээ

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Тайлбар

 

 

Эх сурвалж

3.1.1

Геофизик, гидрогеологи,  геологи,  ажиглалтын цооног өрөмдлөг, туршилт шавхалт  

4125 м

800.0

150м-ийн дундаж гүнтэй  30 диаметртэй цооног өрөмдөнө. Цооногийн 1 уртааш метр нь  120,000-150,000 төг, геофизик, геологи

ҮХААЯ, ХҮБХЗ- ын тооцоо, бусад эх сурвалж

3.1.2

Ашиглалтын цооног өрөмдлөг,  шавхалтын ажил

5500 м

900.0

300 м  хүртэл  гүнтэй  20 орчим том диаметрийн ашиглалтын цооног өрөмдөнө. Цооногийн 1 уртааш метр  нь 150,000-250,000 төг, бусад зардал   

3.1.3

Цооногт  яндан шүүр, хайрга,  ус шахуурга суурилуулах,

яндан хоолой,  материал үнэ 

5500 м

900.0

300 м хүртэл  гүнтэй  20 орчим цооногт бэхэлгээний, суултын болон шүүр яндан угсрах, хайрган  шүүр  суулгах ажлын, материалын  болон  ус шахуургын үнэ орох 

3.1.4

Усны нөөцийн үнэлгээ,  тайлан, суурин боловсруулалт

 

400.0

Усны нөөц, ууршилт, газар доорх усны  тэжээл, хил  хязгаарын  нөхцлийг тогтоох   математик  боловсруулат  хийх, үнэлгээ өгөх, гадаад мэргэжилтний зөвөлгөө авах гэх мэт.   

            Нийт дүн

3,000.0

 

         

3.2   Ус хуримтлуулах  ажлын  зураг  төсөл /450км2 талбай/

 

3.2.1

1:2000 байр зүйн зураг, зураг төсөл,  цаг уур, тайлан боловсруулалт 

450км2

800.0

1:2000 байр зүйн зургийн хэмжилт хийх,  цаг уурын мэдээлэл бэлтгэх, тооцоолох, зураг төсөл зохиох, үерийн зураг  бэлтгэх,  боловсруулах  

        

3.3   Бүс нутгийн хооронд ус тээвэрлэх боломжийн судалгаа

 

3.3.1

1:1000 байр зүйн зураг,  инженер геологи,  цаг уур, зураг төсөл, тайлан

500-550 км

1,100.0

5000 га талбайд  1:1000 хураангуйлалтай  байр зүйн хэмжилт хийх, зураг боловсруулах,  инженер геологийн судалгаа,  цаг уурын мэдээлэл бэлтгэх тооцоолох, тайлан, дүгнэлт 

            Нийт дүн

4,900.0

 

               


 

 

4. Төслийн Удирдан гүйцэтгэгч /PMC/

 

 

Д/д

 

Ажлын төрөл

Ажиллах зөвлөхийн тоо

Мөнгөн

Дүн

/сая.төг/

 

Тайлбар

Эх сурвалж

 

4.1

Төслийн цар хэрэгжилтийн төлөвлөгөөг тодотгох, ерөнхий төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, төлөвлөлтийн ажлууд

5

3,992

ТЕГ нь 2013 оны хүрээнд нийт 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах бөгөөд дор дурьдсан хуваарь болон үнэлгээгээр ажиллана:

1 цагийн үнэлгээ 150 ам.доллар байна; ТЕГ-ийн зөвлөх тус бүр 7 хоногт 60 цаг ажиллана. (60 цаг буюу ажлын 5 өдөр= хоногт 12 цаг); Өдөрт 12 цагаар ажиллана гэж тооцвол 1 зөвлөхийн өдрийн зардал 1800 ам.доллар; Нийт 25 хүний нэг өдрийн зардал нь 45,000 ам.доллар; 25 хүний 1 сарын зардал нь 990,000 ам.доллар

 

Олон улсын  жишиг үнэ

 

4.2

Инженерчлэлийн судалгаа болон дэд бүтцийн  зураг төслийн ажил (FEED), гэрээлэх, гүйцэтгүүлэх, хянах

10

7,983

 

4.3

EPC , концесс, гүйцэтгэлийн ажлыг зарлах, сонгох, гэрээлэх

10

7,983

 

Нийт

25

20,000.0

 

 

5. Зөвлөх Үйлчилгээ

 

 

5.1 Хуулийн Зөвлөх Баг

 

Д/д

 

Ажлын төрөл

Ажиллах зөвлөхийн тоо

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Эх сурвалж

5.1.1

Зөвлөх баг сонгон шалгаруулах гэрээний  баримт бичиг бэлтгэх

2

100.8

Олон Улсын жишиг үнэ

5.1.2

Ерөнхий зөвлөх багтай хийх гэрээний төсөл, хэлэлцээрт орох, гэрээг байгуулах зөвлөмж

5

504.0

5.1.3

Хөрөнгө оруулалтын  хууль зүйн орчинг боловсронгуй болгох зөвлөгөө

2

252.0

5.1.4

Тендер шалгаруулалтан дээр ажиллах

8

1,134.4

Нийт

9

1,991.2

 

5.3 Арилжааны Зөвлөх Баг

 

Д/д

 

Ажлын төрөл

Тоо хэмжээ

Мөнгөн

Дүн

/сая.төг/

Эх сурвалж

5.3.1

Зах, зээл, өрсөлдөх чадварын зөвлөгөө

8

994.6

Олон Улсын жишиг үнэ

5.3.2

Арилжааны чиглэлээр сонгон шалгаруулалт, хэлэлцээр, гэрээ байгуулах ажилд оролцох, холбогдох зөвлөмжүүд өгөх

5

518

Нийт

13

1,512.6

                     

                                                   

 

 


Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор буюу мордохын хазгай № 02  
Үзсэн: 6987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-23 01:09
Ямар их мөнгө вэ. Иймэрхүү төслийн ажилд оролцох юмсан.
202.131.231.xxx [202.131.231.xxx] 2013-09-06 15:25
Төр бизнес хийх гээ л тэнэгтээд байхын. Төр ч биш нөгөө хэн л байхаа даа. Төрийн нэрийн өмнөөс өөрөө бизнес хийх гэж шунаад л айн
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-06 11:45
huue ter hiij chadahgui baigaa ajiliig ariin haalga awilgail gelgui hurungiin gargaad manai baiguulgad uguuch bid hiigeed ugii setgeleeseeeeeeeeeeeeeeeeee
103.11.195.xxx [122.201.18.xxx] 2013-09-06 10:22
Цэвэр улс төрийн зорилгоор оноо авах, мөнгө угах зорилгоор хийгдсэн зүйл арга байж уу.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-09-06 04:59
Энэ ингээд цацагдаад байж байх мэдээлэл мөн үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-05 22:31
Yun utgagui gej uildver h.a.a.yam biz de uildver gedgiig n sain haraach tegeed l barina shd ehleed ymar yam bn ehnii usgiin n haraach kkkkk
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-09-05 15:24
Neg km tumur zamyn nariivchlasan ajlyn zurag jijig une 9,5 say tugrug baigaa bair zuin zurag tusuvteigee hamt
122.201.28.xxx [122.201.28.xxx] 2013-09-05 12:25
shal utgagui um. Tegeed Hodoo aj ahuin yam AJ uildveriin tsogtsolbor barih umuu
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2013-09-05 11:39
òýãæ íýã ãàçðàà øàâààðàëäóóëñíààñ òàðàæ áàéðëóóëàà÷ óó íààäàõ ÷èíü à÷ààëàëàà äèéëýõã¿é àäàãëààä óñíààñàà ýõëýýä àñóóäàë ìàø õ¿íäýðíý ãýæ ñýòãýãäýëýý çºí人 ë áè÷ñýí èëæèãíèé ÷èõýíä àëò õèéãýýä ÷ íýìýðã¿é ø¿¿ äýý

Бидэнтэй нэгдээрэй