
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.11/ хүлээн авч уулзав.
Ноён Ү Юн Гын УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн хамтарсан форумын хүрээнд улс төр, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаа тэлсээр ирснийг тэмдэглэн хэлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, уулзаж буйдаа талархаж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга болон Солонгос-Монголын хамтарсан форумын удирдах зөвлөлийн гишүүд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийгэм-эдийн засаг, хөдөө аж ахуйн зарим асуудлаар санал солилцсон юм.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол-Солонгосын Эдийн Засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон албаны бусад хүмүүс байлцав.
Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.